Эрдэмтэд сонирхолтой хувьслын зөрчлийг илрүүлжээ. Өөрийн гаднах төрхдөө хэт хүч гарган анхаардаг эрчүүд үр удмаа үлдээж чадахгүй аюултай тулгардаг явдал олонтаа гардаг аж. Соортлог бие хаатай болохын тулд стероид буюу дааврын бэлдмэл эсвэл халзралтын эсрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлдөг гэнэ. Энэ зөрчлийг Мосман-Пейси гэж анх нээсэн эрдэмтний нэрээр нэрлэжээ. “Манайд нөхөн үржихүйн үйл ажиллагааны зовууртай хандсан эрэгтэйчүүдийн гаднах төрхийг би ажигласан юм. Ихэнх нь эрүүл чийрэг, булчинлаг хүдэр залуучууд байсан “ гэж АНУ-ын Брауны Их сургуулийн эрдэмтэн Жеймс Моссман ярьжээ. Моссман эмч тухайн үед биологийн нэмэлт бүтээгдэхүүн тэр дундаа дааврын бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэх сэдэв дээр ажиллаж байжээ. “Хүдэр чийрэг булчинлаг эрчүүдийн ихэнх нь булчингаа нэмэгдүүлэх гэж гормоны бэлдмэл буюу стероидууд хэрэглэдэг. Гэвч хэрэг дээрээ тэд өөрсдийгөө хувьслын мухардалд оруулж байгаагаа мэддэггүй. Учир нь дааврын бэлдмэл хэрэглэх тусам эрэгтэй хүний үрийн амьд эс багассаар байдаг” гэж тэрээр тайлбарлажээ. Эдгээр бэлдмэлүүд хүний өнчин тархинд нөлөөлж түрүү булчирхайг хэт идэвхтэй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ. Үүний хариуд өнчин тархи үүрийн шингэнийг боловсруулдаг FSG болон LG хоёр дааврын үйл ажиллагааг саармагжуулж эхэлдэг байна. Ижил төстэй биологийн үйл явц халзралтын эсрэг эм бэлдмэл хэрэглэдэг эрчүүдэд явагддагийг эрдэмтэн мөн илрүүлсэн аж. “Миний хэлэх зүйл та нарыг гайхшруулж магадгүй. Гэхдээ дааврын бэлдмэл хэрэглэдэг эрчүүдийн 90% үргүй болдог” гэж эрдэмтэн Моссман хэлжээ.