Өнөөдөр манай гарагийн өнцөг булан бүрээс нэг бол газар хөдлөлт, нэг бол шуурга, галт уулын дэлбэрэлт, түймэр, цунами гээд байгал экологийн гамшигын тухай мэдээ бараг өдөр болгон цацагдах болсныг та анзаараа биз. Хүн төрлөхтөн бий болсон цагаас эхлээд энэ ХХ1 зуун шиг хэзээ ч ингэж шил шилээ дарсан байгалын гамшигууд болж байгаагүй билээ. Энэ бүх гамшигын эх үүсвэр болсон байгал экологийн хэт тэннцвэргүй байдал,цаг уурын далаарлыг хүмүүс бид өөрсдөө бий болгосон. Бид хэтэрхий их тав тух, хялбар амьдарлыг чухалчилснаар өөрсдийнхөө сүйрлийг жилээр биш цаг мөчөөр ойртуулсаар байна. Энэ 21-р зуун өнгөрсөн 20-р зуунаас газар хөдлөлтийн улмаас 42%, цунамигаас-10 дахин илүү хүний амь эрсдсэн бол галт уулын дэлбэрэлт дундаж тооноосоо 12%-иар, үеэр уусны аюул 25 дахин нэмэгдсэн статистик тоо гарчээ. Бид та бүхэнд шинэ зуунд хамгийн их сүйрэл авчирсан 10 байгалын гамшигуудыг нэрлэж байна.
10. 2011 оны 3-р сарын 11-нд Японд 9,0 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас үүссэн далайн давалгаа 23,6 метрийн өндөр хүрч бүхэл бүтэн дүүрэг гудамжийг устгажээ. Энэ гамшгийн дүнд 18400 хүн эндэж, 2778 хүн гэмтэж бэртэн, 17339 хүн сураггүй болсон байна. Мөн Фүкүсима аралын цөмийн цахилгаан стнацад түймэр гарсны улмаас хөргөлтийн систем нь эвдэрч их хэмжээний цацраг идэвхит бодис агаарт цацагджээ.
9. Энэтхэгийн Гуджаратад 2001 оны 1-р сард болсон газар хөдлөлт 19724 хүний амийг авч одсон байна. Рихтерийн хэмжүүрээр 7,7 баллын хүчтэй газар хөдлөлтөд Гуджарат мужид таван тэрбум ам.долларын эд материалын хохирол учруулжээ.
8. 2003 оны Европ тивд ажиглагдсан хэт их халууны улмаас нийтдээ 35 мянган хүн нас барж, хөдөө аж ахуй тэр дундаа усан үзэм, улаан буудай тариалангийн аж ахуйн 35% сүйдэж нийт 5 тэрбум еврогийн хохирол учирчээ.
7. 2003 оны 12-р сарын 2-нд Иран улсын Бам мужид болсон газар хөдлөлтөд 43,0 мянган хүн нас баржээ. Ихэнх барилга байшин шавар тоосгоор баригдсан тул 6,6 баллйн газар хөдлөлтөд тус муж бараг бүхэлдээ газартай тэгшлэгдсэн байна.
6. Дэлхийн умард хэсэгт 2010 онд ер бусын халуун болж Сибирийн бүс нутаг, хятадын хойд хэсэг, Канад зэрэг улсад агаарын хэм 45 хүрч, түймэрт хэдэн мянган га ой хээрийн бүс шатжээ. Хэт халууны улмаас 56,0 мянган хүн нас баржээ.
5. 2008 оны Сычуань мужийн газар хөдлөлтөд 69197 хүн эндэж, 288431 хүн гэмтэж, 18,0 мянган хүн сураггүй болсон бөгөөд 5,0 мянган өрх гэр орох оронгүй болжээ. Хятадын загийн газар газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад 146,5 тэрбум ам.доллар зарцуулсан аж.
4. Пакистан улсын Кашмир мужид 2005 оны 10-р сарын 8-нд болсон 7,8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус мужийн хэдэн арван хот, тосгод газрын хөрснөөс арчигдсан байна. Зөвхөн нас барсан хүний тоо гэхэд л 86,0 мянгад хүрчээ.
3. “Наргис” нэртэй далайн хар шуурга Бирм улсад 6 тэрбум долларын хохирол учруулахын зэрэгцээ 146,0 мянган хүн эндэж, 1,5 сая хүн гэмтэж бэртсэн байна. Албан ёсны энэ тоог мэдэгдэхдээ Бирмийн Засгийн газар буулгасан гэх мэдээлэл байдаг.
2. 2004 оны 12 дугаар сарын 26 нд Энэтхэгийн далайд гарсан газар хөдлөлтийн улмаас бий болсон цунами өнөөг хүртэл хүн төрөлхтний мэдэх хамгийн хүчтэй цунами хэмээн тооцох болжээ. 15 метр өндөртэй маш хүчтэй давлагаа нь тус далайн эрэг орчим улсууд болох Индонез, Шри-Ланк, Тайланд,Малайз зэрэг орнуудад асар их хохирлыг учруулсан билээ. Энэхүү аймшигт цунамид 14 улс орон нэрвэгдсэн бөгөөд нийт 300,0 мянга гаруй хүн нас барсан гэсэн тоо гарсан юм. Сураггүй бологсдын тоо өнөөг хүртэл өссөөр байгаа ажээ.
1. XXI зууны хамгийн хүчтэй мөн хамгийн олон хүн, асар их эд материалын хохирол учруулсан газар хөдлөлт 2010 онд Гаитид болсон юм. Уг байгалийн гамшигт Гаити улс 222570 хүнээ алдаж, 5,6 тэрбум еврогийн эд материалын хохирол амссан билээ.