Энэ сарын 14-25 өдрүүдэд Дэлхий кино урлагийн мастерууд Францын Канн хотод чуулж уран бүтээлүүдээрээ уралдлаа. 72 дахь жилдээ болж буй уг наадмын энэ удаагийн “Алтан даль модны навч” гол шагналыг Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хогийн “Раrasites” /Шимэгчид/ кино авлаа.
Уг кинонд нэгэн ядуу гэр бүл нөхцөл байдлаа өөрчлөх оролдлого хийж, баян айлд ажилд орсноор тэдний амьдрал биш харин баян айлын амьдралд өөрчлөлт орж байгаа тухай өгүүлдэг. Баян хоосны гөв гүнзгий заагийг элэглэлийн хэлбэрээр үзүүлсэн уг кино Солонгосын кино урлагт анхны “Алтан даль модны навчийг” авчир байгаа юм байна.
Наадмын хоёр дахь чухал шагнал болох Гран при шагналыг Францын найруулагч Мати Пиопын “Atlantic” /Атлантик/ уран сайхны кино авчээ. Эл шагналыг алдарт жүжигчин Силвестр Сталлоне гардуулжээ. Энэ жилийн наадмын хамгийн их анхаарал татсан бүтээл “Бразилийн найруулагч Карим Аинзугийн “ The invisible life” /Үл үзэгдэх амьдрал/кино өөрийн маш өвөрмөц хийцээрээ “Тусгай харц” Гран при шагналыг зүй ёсоор хүртсэн байна.
Канны 72 дахь кино наадмын хамгийн том сюрприз нь шилдэг эрэгтэй жүжигчнээр Холливуудын од Антонио Бандерас “Dolor y gloria” /Алдар нэр ба зовлон шаналал/ киноны дүрээрээ авчээ. Уг кино мөн л энэ жилийн наадмын онцлох бүтээлийн нэг болсон байна. Наадмын үндсэн конкурст 21 бүтээл, “Онцгой харц” конкурст 18 бүтээл оролцож уралдсан аж.
Энэ жилийн наадмын шүүгчдийн тэргүүлэгч Мексикийн найруулагч Алехандро Гонсалес Иньярриту болон хамгийн залуу шүүгч 21 настай жүжичгин Эль Фанинг
Өнгөрсөн жилийн шүүгчдийн тэргүүлэгч Квентин Тарантино энэ жил "Холливудад нэг удаа" бүтээлээ оролцсон ч ямар ч шагнал авч чадсангүй. Түүний кинонд тоглосон Холливудын хоёр мега од Бред Питт, Леонардо ДиКаприо нарыг шагнал тойрсон ч наадмын улаан хивсний ёслолыг хамгийн ихээр чимлээ.
Эмэгтэй жүжигчний шагнал олон хүний хувьд гэнэтийн явдал байлаа. Энэ жилийн шилдэг эмэгтэй жүжигнээр Эмили Бичем "Бяцхан Жо" киноны дүрээрээ авчээ.
Кино наадмын бас нэг гол шагналын нэг болох шилдэг найруулагчаар энэ жил Бельгийн ах дүү Жан-Пьер, Люк Дарденн нар «Залуу Ахмед» бүтээлээрээ шалгарлаа.
Мэдээж Каннын наадамыг одууд бас улаан хивсний ёслолгүйгээр төсөөлөшгүй. Энэ жилийн улаан хивсний ёслолд Элтон Жон хамтран амьдрагчтайгаа оролцлоо.
Америкийн дууичин, жүжигчин Селена Гомес.
Загвар өмсөгч Белла Хадид
Загвар өмсөг Винни Харлоу
Жүжигчин Хина Хан болон түүний даашинз энэ жилийн улаан хивсний ёслолын цөм байлаа