Дүрс бичлэгийн тоглоомд донтохыг өвчинд тооцохоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас мэдэгдэв. Швейцарын Женев хотод болсон тус байгууллагын чуулга уулзалтад оролцогчид Өвчний олон улсын ангилалд оруулсан өөрчлөлтүүдийг дэмжин баталжээ.
Хувийн амьдралд ноцтой өөрчлөлт оруулдаг, клиник синдромын жагсаалтад тоглоомд донтох өвчнийг нэмсэн байна. Үүнийг интернэт, компьютер, ухаалаг утас болон бусад электрон төхөөрөмж дэх тоглоомыг давтамж, цаг хугацааны хяналт алдуулдаг өвчин хэмээн тодорхойлжээ. Хооллох, ажиллах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаагаа хойш тавин ордог тоглоомууд нэгдүгээрт бичигдсэн байна.