Японы иргэн Эйзи Сузуки тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр 6 жил шоронд хориглох ял авчээ. Мөн түүний 7,0 мянга гаруй долларын хөрөнгийг хураасан тухай NHK телевиз эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Токиод байрладаг “Япон-хятадын залуучууд солилцооны” нийгэмлэгийн тэргүүлэгч Эйзи Сузуки Хятад улсын аюулгүйн байдалд хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан хэргээр гурван жилийн өмнө Бээжинд баривчлагдсан байна. Тэрээр 2015 оноос хойш БНХАУ-д иймэрхүү хэрэгт буруутгагдан баривчлагдаад байгаа ес дэх Японы иргэн болжээ. “NHK”-ийн мэдээлж буйгаар энэ сард гэхэд л Японы дөрвөн хүнд ял тулгажээ. Цагдан хорих болон хууль бус үйл ажиллагааны тухай нарийвчилсан мэдээлэл Хятадын тал өгөөгүйг тус телевиз онцолсон байна.