“Game of thrones" цуврал киноны Дейенерис Таргариены дүрийг бүтээсэн жүжигчин Эмилия Кларк тус киноны сүүлчийн ангийн зураг авалтын өмнө дэлхийн дарангуйлагчдийн үгийг сонсож судалдаг байжээ. Энэ нь тус киноны сүүлийн ангийн гол хэсгүүдэд тоглоход маш их тусалдаг байсан талаар жүжигчин эмэгтэй “Variety” сэтгүүлд ярьжээ. “Эргээд харахад энэ их инээдтэй санагдаж байна. Би дэлхийн олон дарангуйлагчдийг үг хэлж байгаа дүрс бичлэгийг үзсэн. Миний мэдэхгүй хэл дээр ярьж буй тэднийг би хараад ярьж байгаа зүйлийнх нь утгыг ойлгох нь уу гэж бодсон юм” гэж тэрбээр ярьсан байна. Төгсгөлийн хэсэгт түүний бүтээсэн дүр тус кинонд тусгайлан зориулж зохиосон хэл дээр ярих авч үзэгч болгон хадмалыг харахгүйгээр үгэнд нь итгэхээр тоглохыг зорьжээ. Тус цуврал киноны төгсгөлийн анги энэ сарын 20-нд гарсан билээ. Харамсалтай нь эл анги үзэгчдийн урамыг хугалсан бөгөөд маш олон хүн төгсгөлийн ангийг дахин хийхийг HBO сувгаас шаардсан өргөх бичигт гарын үсэг зуржээ.