22 оны энэ өдөр Перс, Визант хоёр умардаас ирэх нүүдэлчдийн аюулаас хамтран хамгаалахаар тохиролцжээ.
1453 оны энэ өдөр Туркууд Константинополийг эзэлснээр Византын эзэнт гүрэн мөхжээ.
1466 оны энэ өдөр Оросын хаан III Иван Алтан Ордны эсрэг Кавказын улстай холбоо байгуулах гэж оролджээ.
1592 оны энэ өдөр Венецэд гүн ухаантан, эрдэмтэн Жордано Бруног сүмийн байцаагчид баривчилжээ.
1707 оны энэ өдөр Шведийн эрдэмтэн, амьтан ургамлын ангиллыг бүтээсэн Карл Линней төржээ.
1804 оны энэ өдөр Ираны төр засаг Оросын эзэнт гүрнийг Кавказаас цэргээ гаргахыг шаарджээ.
1877 оны энэ өдөр Румыны вант улс Туркээс бүрэн тусгаар тогтножээ.
1904 оны энэ өдөр Венд сонгодог бөхийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.
1908 оны энэ өдөр хүлээн авагчийг (транзистор) зохион бүтээсэн, Нобелийн шагналыг нэг төрөлд хоёр удаа хүртсэн Америкийн физикч Жон Бардин төржээ.
1915 оны энэ өдөр Итали улс Австри-Унгарт дайн зарласнаар Дэлхийн I дайнд татагдан оржээ.
1945 оны энэ өдөр Герман-Данийн хил дээр баригдах үедээ СС-ийн дарга Генрих Гиммлер амиа хорложээ.
1948 оны энэ өдөр Литвид хамтралд орохоос татгалзсан тариачид болон тэдний гэр бүлийнхнийг 48 цагийн дотор хүчээр хөөн гаргажээ.
1949 оны энэ өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улс байгуулагджээ.
1951 оны энэ өдөр шатрын дэлхийн 10 удаагийн аварга Анатолий Карпов төржээ.
1969 оны энэ өдөр “The Who” хамтлаг анхны рок дуурийг тогложээ.
1992 оны энэ өдөр Лиссабонд Тусгаар улсуудын холбооны орнууд стратегийн довтолгооны зэвсгийг цөөрүүлэх тухай протоколд гарын үсэг зуржээ
1995 оны энэ өдөр “Sun” компани “Java”, “HotJava” компьютерын программыг танилцуулжээ.
2008 оны энэ өдөр Олон улсын шүүх (ICJ) Малайз болон Сингапур улсын хооронд 29 жил үргэлжилсэн Педра-Бранка аралын талаарх газар нутгийн маргааныг шийдвэрлэжээ.
2017 оны энэ өдөр Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертэ онц байдал тогтоожээ.