Британийн Засгийн газар “Brexit”-ын гэрээг Нийтийн танхимын гишүүдээр батлуулахын тулд батлуулахын тулд тодорхой буулт хийж байгаагаа Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр мэдэгдлээ. Тэдгээр буултын нэг нь Европын холбооноос гарах талаар бүх ард түмний санал асуулгыг хоёр дахь удаагаа явуулах эсэхийг парламентын хэлэлцүүлгээр оруулахтай санал нэгдэж байгаа явдал юм байна. Ингэхдээ Тереза Мэйн хэлснээр бол санал асуулгын заалтыг Европын Холбоотой байгуулсан гэрээний талаар парламентын зохицуулалтын төсөлд оруулах ажээ. Өөрөөр хэлбэл “Brexit”-ийг эсэргүүцэж, бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалж буй депутатууд санал асуулга явуулахын ч Европын холбооноос гарах төслийн ч батлах ёстой гэсэн үг ажээ. Гэтэл хоёр дахь удаагийн бүх ард түмний санал асуулгыг дахин явуулахыг шаардаад байгаа гишүүд “Brexit”-ын гэрээг цуцлахын төлөө байгаа билээ. Европын холбооноос гарснаар Британи улс ямар хүндрэлтэй учрахыг ойлгосон ард түмэн “Brexit”-ын эсрэг саналаа өгнө гэдэгт тэдгээр улс төрчид найдаг байгаа аж. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Тереза Мэй Брюссельтэй хийсэн гэрээгээ Нийтийн танхимаар дөрөв дэх удаагаа батлуулах гэж оролдох нь. Харин үүнийхээ дараа тэрээр парламентын шийдвэрээс үл хамааран албан тушаалаасаа хэзээ өгөхөө намын нөхдүүддээ мэдэгдэх гэнэ.