Японы Тэнгисийн цэргийн хүчний командлал түүхэн шийдвэр гаргахаар бэлтгэж байна. Тодруулбал, боловсон хүчний хомсдолтой байгаа тус хүчинд алба хааж байгаад чөлөөнд гарсан ахмадуудтайгаа дахин гэрээ байгуулах гэнэ. Албан тушаалаас шалтгаалаад 53-58 настай чөлөөнд гарсан хүмүүс биеийн хүчний хувьд бэлтгэлтэй, туршлагатай тул 60-80 хувиар цалинжуулан ажиллуулахаар гэрээ байгуулах ажээ. Хуурай замын цэрэг нь ч ийм төлөвлөгөө боловсруулж буй.
Японд төрөлт буурч, өндөр настны тоо нэмэгдсээр байна. 2010 онд хүн амын нь тоо дээд хэмжээнд буюу 128 саяд хүрсэн бөгөөд түүнээс хойш 1.3 саяар цөөрчээ. Өдгөө хүн амынх нь 28 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа ба энэ тоо цаашид өсөх төлөвтэй аж. Харьцуулан үзвэл, мөн л арлын улс болох Британид өндөр настнууд хүн амынх нь 18, АНУ-д ердөө 15 хувийг эзэлдэг гэнэ.