Сычуан мужид амьдардаг 13 настай хүүг хаягдал ачааны машин дотроос олжээ. Түүний гар хөл хүлээстэй, аманд нь алчуур чихсэн байсан ч хүү гэмтэж бэртээгүй байв. Хүүгийн ярьснаар түүнийг гудамжинд явж байхад нь танихгүй хүмүүс нүүр өөд нь шингэн зүйл цацахад тэрбээр ухаан алджээ. Хэсэг хугацааны дараа хаягдал машин дотор ухаан орсон байна. Гэвч цагдаагийн ажилтнуудтай удаан ярилцсаны эцэст хүү эцэг эхээ гэрт нь ирүүлэхийн тулд өөрийгөө хулгайлагдсан болж жүжиглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Би ээж, аавыгаа санаад байна” гэж хүүгийн хэлснийг цагдаагийнхан иш татсан байна. Хүү эцэг эхээ ирээч гэж зүгээр гуйхад цаадуул нь ирэхгүй гэдгийг мэдэж байсан тул өөрийгөө хулгайлах төлөвлөгөө зохиожээ. Хүү эмээ өвөөтэйгөө амьдардаг бөгөөд ээж аавыгаа цагаан сараас хойш хараагүй аж. Хүүгийн эмээ ногооны талбайдаа ажиллаж, өвөө нь мөнгө олохын тулд гадуур явж юухан хээхэн хийдэг гэнэ. Ганцаардсан хүүхдүүд Хятадад тулгамдсан асуудлын нэг болоод байгаа ажээ. Хөдөө орон нутагт ажил олдохгүй тул залуу эцэг эхчүүд хүүхдээ эмээ өвөө дээр нь орхин хот яваад өгдөг бөгөөд эмээ өвөө нь тэр болгон хүүхдэд эцэг эхийг нь орлож чаддаггүй байна. Иймэрхүү хэрэг сүүлийн үед Хятадад хэд хэд гараад байгаа аж.