Японы мэргэжилтнүүд дэлгүүрүүдийн хамгаалалтын дүрс бичлэгийн хяналтын системд хиймэл оюун ухаан суулгажээ. Тэрхүү хиймэл оюун ухаан хулгайчийг жирийн худалдан авагчаас ялгаж чаддаг гэнэ. Төхөөрөмжийн программд худалдааны төвүүдийн аюулгүйн байдлыг хангах олон аргачлалын мэдээлэл мөн хулгайчийг үйлдэл хөдөлгөөнөөр нь хэрхэн тодорхойлох зааварчилгааг суулгасан байна. Уг систем хүний нүдний болон гарын хөдөлгөөн, дэлгүүрийн ямар тасгаар явж байгааг мөн хэдий хир хугацааг дэлгүүрт өнгөрөөснийг тэмдэглэж авдаг бөгөөд сэжигтэй хүн илэрсэн тохиолдолд худалдагчид дохио илгээдэг юм байна.