Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хүн төрөлхтний буруу үйл ажиллагаанаас болж дэлхийн амьтдын 20 хувь нь мөхсөн гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн шинжээчдийн баг (IPBES)-ийнхан мэдээлэв. Гурван жил үргэлжилж, олон улсын Засгийн газрын 15 мянга гаруй нээлттэй мэдээллийн санд тулгуурласан уг судалгаанд 400 эрдэмтэн, судлаач оролцжээ.
Өдгөө дэлхийн усны болон хуурай газрын бүх амьтан, ургамал, шавжны таван төрөл зүйл тутмын нэг нь мөхөх эрсдэлд орсон гэдгийг тэд дурдсан байна. Ялангуяа хоёр нутагтан амьтдын 40 орчим, далайн шүрний 33 хувь нь ойрын ирээдүйд хөрстөөс арчигдах аюултай гэдгийг онцолжээ.