293 оны энэ өдөр Ромын эзэн хаан Диклетиан, Максимиан нар Галерияг (харц гаралтай цэргийн жанжин) Цезарь болгосноор дөрвөн удирдагчийн үе (тетрархи) эхэлжээ.
879 оны энэ өдөр Ромын Пап лам VIII Иоанн Хорватын ван Бранимурыг адислаж, Хорват улсыг олон улсад хүлээн зөвшөөрөх болжээ.
1349 оны энэ өдөр Сербийн хаан Стефан Душан Серби гүрний үндсэн хуулийг баталжээ.
1635 оны энэ өдөр Франц улс Гучин жилийн дайнд (Ариун Ромын эзэнт гүрэнд ноёрхлоо тогтоохын төлөө Герман үндэстний Европт өдөөсөн дайн 1918-1648) татагдан оржээ.
1674 оны энэ өдөр Собесийн III Ян Францын тусламжтайгаар Посполитын (Польшийн хаант болон Литвийн вант холбо улс, одоогийн Польш, Литв, Украин, Беларусь улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан) хаан болжээ.
1712 оны энэ өдөр Оросын нийслэл Москвагаас Санкт-Петербург руу шилжжээ.
1765 оны энэ өдөр Канадад дэлхийн анхны хөдөө аж ахуйн үзэсгэлэн гарчээ.
1792 оны энэ өдөр Японд Унзэн галт уул дэлбэрчээ. Уг гамшгийг хүн төрөлхтний түүхэнд хамгийн их сүйрэл авчирсан таваг галт уулын нэг гэдэг бөгөөд ойролцоогоор 15 мянган хүн нас баржээ.
1840 оны энэ өдөр Шинэ Зеланд Британийн колони болжээ.
1853 оны энэ өдөр Лондон хотын Рижер цэцэрлэгт хүрээлэнд анхны загасны аквариумыг танилцуулжээ.
1859 оны энэ өдөр Биг Бэн цаг явж эхэлжээ
1864 оны энэ өдөр Кавказын дайн төгсжээ.
1900 оны энэ өдөр Орос улс Манжуурийг өөртөө хавсаргажээ.
1925 оны энэ өдөр АНУ-д гүн хөлдөөгчийг зохион бүтээжээ.
1930 оны энэ өдөр Москвад Югославын Коммунист намын удирдагчдын баривчилжээ.
1945 оны энэ өдөр Сири болон Ливан улс тусгаар тогтнолоо зарлажээ.
1946 оны энэ өдөр Англид хүүрсний уурхайнуудыг улсын өмч болгожээ.
1955 оны энэ өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу төржээ.
1956 оны энэ өдөр АНУ Бикинийн арлуудад ус төрөгчийн бөмбөг хаяж туршжээ.
1982 оны энэ өдөр Их Британи улс усан цэргийн хүчээ Фолклендийн арал дээр буулгажээ (Их Британи-Аргентины дайн)
1997 оны энэ өдөр Барби хүүхэлдэй үйлдвэрлэдэг “Мattel” компани хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй Бэкки хүүхэлдэй гаргажээ.
2000 оны энэ өдөр Швейцарт явагдсан бүх ард түмний санал асуулгаар ард иргэдийн ихэнх нь тус улсыг Европын холбоотой хамтрах хүрээгээ тэлэх нь зүйтэй гэжээ.
2006 оны энэ өдөр Черногорт тусгаар тогтнох талаар бүх ард түмний санал асуулга явуулжээ.