Охидын “Spice Girls” хамтлагийн гишүүн Мелани Браун нүд нь сохорсон оноштой эмнэлэгт хэвтсэн тухай Английн хэвлэлүүд шуугиж эхэлжээ. “The Sun” сонинд бичсэнээр бол дуучин бүсгүй хараагаа сайжруулах мэс ажилбар хийлгэсний дараа нүд нь огт юм харахаа байжээ. Эхлээд түүний зүүн нүд нь юм харахаа байж, дараа нь баруун нүднийх нь хараа огцом муудаж эхэлсэн байна. “Би юу ч харахгүй байна. Би сохорчихлоо” гэж тус сонин Мелани Брауны үгийг иш татжээ. Ташрамд дурдахад 2018 онд “Spice Girls” хамтлаг буцаж нийлж буй бөгөөд дэлхийг тойрсон аялан тоглолт хийх гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Аялан тоглолт ирэх зургадугаар сард төлөвлөгдсөн байжээ.