АНУ-ын жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Швацаннеггер Өмнөд Африкийн Улсад өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ уулзалт хийж байх үеэр нь үл таних итгээд холоос гүйж ирэн нуруу руу нь тийрсэн байна. Дайран этгээдийг жүжигчин эрийн дэргэд байсан хамгаалагч нар барьж авчээ. Дараа нь түүнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Хэн гэдэг хүн ямар зорилготой Шварцанеггер руу ийнхүү халдсан нь одоогоор тодроогүй байна. Өдгөө 71 настай жүжигчин өөрөө “Намайг олон хүн руу зүгээр түлхээд оруулчихсан гэж би бодож байсан. Тиймэрхүү зүйл л гарч байдаг юм. Харин намайг тийрч зохисныг дараа нь бичлэгээс хараад л ойлголоо” гэж болсон явдлын талаар “Твиттер” хуудсандаа бичжээ. Мөн тэрбээр цааш нь “Бид @ArnoldSport төслийн хүрээнд БНӨАУ-д спортын 90 төрлийг хөгжүүлж мөн өөрсдийн үлгэр дуриаллаараа хүмүүст урам зориг өгч байдаг янз бүрийн төвшний, бүх насны 24 мянган тамирчныг дэмждэг юм. Бүгдээрээ тэдний тухай бодоцгооё” гэж уриалжээ. “Арнольд Классик Африка” спортын наадам жил болгоны 5-р сард болдог бөгөөд тус арга хэмжээний хүрээнд бялдаржуулах спортоос авахуулаад тулааны урлаг хүртэл хүртэл төрөл бүрийн спортын тэмцээнүүд явагддаг ажээ.