Тавдугаар сарын 18-ны энэ өдөр дэлхийн эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- ДОХ-ын эсрэг вакцины өдөр тохиож байна.
- Мөн Олон улсын музейн өдөр тохиож буй.
- 1499 онд Испанийн нэрт аялагч Алонсо де Охеда Кадизаас Венесуэль хүрэх анхны аялалдаа гарчээ.
- 1631 онд АНУ-ын Массачусетс мужийн анхны амбан захирагчаар Жон Уинтроп томилогдов.
- 1652 онд АНУ-ын Роүд Айленд муж боолчлолыг хууль бус гэж үзсэн Умард Америкийн анхны муж болжээ.
- 1756 онд Их Британи улс Францын эзэнт гүрэнд дайн зарласнаар "Долоон жилийн дайн" эхлэв.
- 1783 онд Хаант засгийн төлөөх нэгдсэн хүчний шийдвэрэрээр Канадчууд АНУ-ын захиргаанаас гарчээ.
- 1803 онд Наполеоны дайн: Их Британи "Амьены гэрээ"-г цуцлан Франц улсад дайн зарлав.
- 1804 онд Наполеон Бонапарт Францын Сенатын танхимд өөрийгөө эзэн хаан хэмээн зарлажээ.
- 1848 онд Германы Үндэсний ассамблейн анхдугаар хуралдан Франкфурт хотноо эхэлжээ.
- 1900 онд Их Британи улс Тонга аралд хяналтаа тогтоов.
- 1912 онд Энэтхэгийн кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны кино болох "Шре Пундалик" дэлгэцнээ гарчээ.
- 1948 онд Бүгд найрамдах Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага Юань танхмын анхны хуралдаан болжээ.
- 1953 онд Дууны хурдыг давсан анхны эмэгтэйгээр Жеки Кохран тодров.
- 1969 онд АНУ-ын сансар судлалын "Аполло-10" сансрын хөлөг амжилттай хөөрөв.
- 1974 онд Энэтхэгийн засаг захиргаанаас хэрэгжүүлсэн "Инээмсэглэж буй Будда" төслийн хүрээнд цөмийн зэвсэг туршсанаар тус улс цөмийн зэвсэг бүхий зургаа дахь улс болжээ.
- 1980 онд Өмнөд Солонгост ардчилсан өөрчлөлт хэрэгжүүлэхийг шаардсан оюутнуудын жагсаал эхэлжээ.
- 1990 онд Францын төмөр замын сүлжээний "TGV" галт тэрэгний шинэ шугам галт тэргээр хамгийн хурдан буюу 515.3 км/ц хурдалж шинэ дээд амжилт тогтоожээ.
- 1991 онд Бүгд найрамдах Сомалиланд улсын Умард Сомалийн босогчид өөрсдийгөө тусгаар тогтносон хэмээн зарласан ч олон улс тэднийг хүлээн зөвшөөрсөнгүй.
- 1993 онд Данийн хаант улсын нийслэл Копенгаген болон Нөррэбро хотод Маастрихтын гэрээнд нэгдэн орсныг эсэргүүцсэн жагсаал болжээ. Цагдаагийнхан уг жагсаалыг тараах явцад 11 жагсагч хүнд шархадсан юм. Энэ нь тус улсын түүхэнд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиосон анхны жагсаал болсон билээ.
- 2006 онд Балба улсад ардчилсан шинэчлэлт хийгдсэн ч хаант засагаа хэвээр үлдээхээр болжээ.
- 2009 онд Шри Ланкын сөрөг хүчний "Тамилын Барс" бүлэглэл Шри-Ланкын армийн цэргүүдэд ялагдсанаар тус улсад 26 жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөнт байдал эцэслэв.