Их Британийн Гадаад хэргийн сайд асан, Лондон хотын захирагч асан Борис Жонсон Британийн Консерватив намын даргын төлөөх тэмцэлд оролцох бодолтой байна. Намын дарга болсон нөхцөлд тэрээр одоогийн Засгийн газрын тэргүүн Тереза Мэйг албан тушаалаас буусны дараа Британийн Ерөнхий сайд болох ажээ. Энэ тухайгаа Борис Жонсон өчигдөр Манчестер хотод болсон ажил хэргийн уулзалтын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Үүнээс өмнө Ерөнхий сайд Тереза Мэй Британийн парламентын Нийтийн танхим түүний Brexit –ийн асуудлаар Брюссельтэй тохиролцсон гэрээг хүлээж авсны дараа албан тушаалаа өгнө хэмээн мэдэгдсэн билээ. Ингэхдээ тэрээр огцрох өдрөө тодорхой хэлэхийг шаардсан намын гишүүддээ татгалзсан хариу өгсөн байна. “The Daily Telegraph”-ийн мэдээлснээр бол хэрэв Тэрэза Мэй ирэх долдугаар сараас өмнө огцрох тухайгаа мэдэгдэхгүй намын дотоод санал хураалтаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хоёр дахь удаагаа тавихад бэлэн байгаа ажээ.