Өчигдөр буюу пүрэв гарагт /2019.05.16/ Германы “Лилиум”гэдэг компани жолоочгүй, нисдэг таксины загвараа танилцуулжээ. Уг шинэ төрлийн тээврийн хэрэгслийн туршилт амжилттай болсон байна. Таван хүний суудалтай эл нисдэг такси нь цахилгаан эрчим хүчээр хөдөлдөг бөгөөд цагт 300 км замыг туулах хүчин чадалтай гэнэ. Европын “Airbus”, “Uber” зэрэг хэд хэдэн компани өмнө нь жолоочгүй нисдэг такси туршсан тэдгээр нь 2 хүний л суудалтай төхөөрөмжүүд гэнэ. “Лилиум” компанийн захирал Даниэл Веганд ““Бид зорчигчдын суудлыг 2-5 болгон нэмэгдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Бид дэлхийн бүх хүнд хүссэн газартаа нисээд хүрэх боломжийг олгохыг хүсдэг” арга хэмжээний үеэр хэлсэн байна. Энэ төрлийн тээврийн хэрэгсэл нь хотын хөдөлгөөний ачаалал, орчны бохирдлыг бууруулахад тустай аж.