Хүний цусан дахь дахь өөх тос ихсэх нь нь хэд хэдэн олон төрлийн өвчинтэй холбоотой байдаг. Заримдаа тэдгээр өвчин хурц хэлбэрийн бус, ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй ч явдал бий. Тэгэхээр дараах хэдэн шинж тэмдэг таны бие организмд өөх тос их байна гэдгийг илтгэнэ.
1.Эрт бууралтах. Энэ нь үсний булчингийн хялгасан судас нарийссан шалтгаан байж болно.
2. Липоидны буюу өөхөн нум. Ихэвчлэн 50 наснаас хойш илэрдэг.
3. Өөхөн голтой ургацаг. Ургацаг өөх тосны тэнцвэр алдагдсанаас биеийн аль ч хэсэгт хамаагүй олон янзын хэлбэртэй гардаг аж.
Тохой,өвдөг, хуруу, өгзөг дээр.
Нүдний эргэн тойронд
Гарын алганы завсар, хөлийн тавхайн хэсэгт.
4. Хөл байнга хавагнах, судас бүдүүрч хагарах
5. Хөлөөр хатгаж өвдөх. Хүчний ажил хийсний дараа, ихэвчлэн эрэгтэй хүмүүст илэрдэг шинж.
6. Эрэгтэй хүний билгийн чалх муудах. Хэвлий болон аарцаг сүүжний хэсгийн судас нарийсаж, уян хатан чанараа алддаг учраас.