Германы Дортмунд хотын онгоцны буудалд “Renault Trafic” маркийн автомашин тус улсын канцлер Ангела Меркелийн “Global 5000” онгоцыг мөргөсөн байна. “Bild” сонинд бичсэнээр машинд хүнгүй байсан бөгөөд жолооч нь гар тормозоо таталгүй орхижээ. Ерөнхий канцлерын онгоцонд байсан багийн гурван гишүүн гэмтэл бэртэл аваагүй аж. Хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна. 2018 оны арваннэгдүгээр сард Ангела Меркель Аргентин улс руу “Их 20” уулзалтад явж байгаад онгоцны эвдрэлээс болж замаасаа буцаж байсан билээ.