Энэ сарын 13-нд буюу өнөөд АНУ-ын төрийн нарийн бичиг Майк Помпео ОХУ-д ирэх бөгөөд айлчлалын гол сэдэв хоёр улсын хамтын ажиллагааны талаарх асуудал байх гэнэ. Энэ тухайгаа Америкийн улс төрч CNBC телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Помпеогийн ярьснаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнд Оросын талтай өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэхийг даалгажээ. Москва, Вашингтон хоёрт ашиг сонирхол нийцэх салбар олон аж. Ингэхдээ хоёр улс зарим талаараа үзэл боодлын зөрүүтэй бөгөөд АНУ өөрийн ашиг сонирхлыг хамгаалах болно гэж төрийн нарийн бичиг мэдэгдлээ. Тэрээр ТТГ-ыг удирдаж байхдаа ОХУ-тай терроризмын эсрэг хамтарч ажиллаж, хоёр орны олон иргэдийг аварсан тухайгаа дурджээ. АНУ болон ОХУ ямар чиглэлд хамтарч болох тухай асуултад Помпео Сири, Афганистан хоёрыг нэрлэсэн байна. Тэрбээр Венесуэлд ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалт “сайн” болж өнгөрсөн ба Орост хийх айлчлалынхаа үеэр Латин Америкийн улс орнуудын нөхцөл байдлыг хэлэлцэхийг төлөвлөж байгаа тухайгаа нэмж ярьсан байна.