Өнгөрсөн амралтын өдөр бямба гарагт Францын “Шар хантаазтнууд” ээлжит удаагаа жагссан тухай тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлжээ. Хөдөлгөөнд улс даяар нийт 18,6 мянган хүн оролцсон бөгөөл гол жагсаалууд Нант, Лион, Парис хотуудад болжээ. Энэ удаагийн жагсаал харьцангуй тайван болсон ч Нант, Лион хотуудад хар юүдэнтэй малгай өмссөн жагсагчид дэлгүүр, олон нийтийн газрын цонхнуудыг хагалж сүйтгэсэн байна. Танхайрсан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай усаар шүршчээ. 2018 оны арваннугдүгээр сарын 17-ны бямба гаригт шатахууны үнийн хөөрөгдөл, татварын нэмэгдлийг эсэргүүцэн 300 мянга гаруй хүн оролцсон “шар хантаазтнууд”-ын жагсаал 26 дахь удаагаа ийнхүү болж өнгөрлөө.