1221 оны энэ өдөр Оросын жанжин, Киевийн Их ван Александр Невский төржээ.
1501 оны энэ өдөр Флоренцын аялагч Америго Веспуччи (түүний нэрээр Америк тивийг нэрлэжээ) Баруун зүгт аялж байхдаа Кристофор Колумбыг шинэ тив нээсэн гэдгийг нотолжээ.
1568 оны энэ өдөр Лангсайдын тулалдаанд Шотландын хатан хаан Мария Стюартын арми ялагдаж хатан хаан өөрөө Англи руу зугтжээ.
1619 оны энэ өдөр Гаагад Нидерландын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Йохон ван Олденбарнавелтыг эх орноосоо урвасан хэмээгээд цаазаар авчээ.
1637 оны энэ өдөр Францын хамба лам Ришелье дайснуудаасаа болгоомжлон ширээн дээр тавьдаг хоолны бүх хутганы үзүүрийг дугуй болгох тушаал өгчээ. Ийнхүү ширээний хутга бий болжээ.
1647 оны энэ өдөр асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас одоогийн Чилийн нийслэл Сантьяго хот бараг бүрэн нурж устгагджээ.
1696 оны энэ өдөр Манж Чин улсын арми Тэрэлжийн тулалдаанд Галдан Бошигтын армийг бут цохижээ.
1779 оны энэ өдөр Баварийн хаан ширээний төлөөх дайныг төгсгөсөн Тешений энхийн гэрээ байгуулагджээ.
1830 оны энэ өдөр Эквадор Аугаа Колумбын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарлажээ.
1864 оны энэ өдөр Оросын арми Польшийн бослогыг бүрэн даржээ.
1871 оны энэ өдөр Ватикан нь Италийн хаант улсын мэдэлд орж Папын эрх мэдэл зөвхөн Ватиканаараа хязгаарлагджээ.
1888 оны энэ өдөр Бразилд боолчлолыг халжээ.
1915 оны энэ өдөр Герман улс Баруун-Өмнөд Африкийг эзэлжээ.
1920 оны энэ өдөр Манчестер хотод болсон шүдний эмч нарын зөвлөгөөн дээр шүдний өвчний гол шалтгааныг элсэн чихэр хэмээн зарлажээ. Мөн гаж нөлөөнөөс зайлсхийхийн тулд чихэрлэг зүйл идсэний дараа чихэргүй оргилуун дарс ууж байхыг зөвлөжээ.
1927 оны энэ өдөр Германд санхүүгийн болон эдийн засгийн зах зээлийн уналт болжээ. Эл өдрийг “хар баасан” гараг хэмээн нэрлэжээ.
1930 оны энэ өдөр дэлхийн хамгийн сүүлчийн уутат чоныг агнажээ.
1940 оны энэ өдөр Нидерландын хатан хаан Вильгельмини эх орноо орхин Их Британи руу явжээ.
1950 оны энэ өдөр Английн Сильверстоун хотод анхны автомашины “Формула-1” уралдаан болжээ. “Альфа-Ромео” –ийн (Итали) машин түрүүлжээ.
1956 оны энэ өдөр “Залуу гварди” зохиолыг бичсэн Зөвлөлтийн зохиолч Александр Фадеев амиа хорложээ.
1965 оны энэ өдөр Израиль болон БНХГУ дипломат харилцаа тогтоохоор тохиролцжээ.
1981 оны энэ өдөр Ромын Папын амь насанд Туркийн террорист халдаж шархдуулжээ.
1989 оны энэ өдөр хятадын Тяньаньмэнийн талбайд оюутнууд суулт хийн өлсгөлөн зарлажээ.
1991 оны энэ өдөр “Apple” компанийн «Macintosh System 7.0» худалдаанд гарч эхэлжээ.
1998 оны энэ өдөр Энэтхэг улс 5-р сарын 11-нд хийсэн цөмийн зэвсгийн гурван туршилтын дараа дахин нэг туршилт явуулжээ. АНУ болон Япон улс Энэтхэгийн эсрэг эдийн засгийн хориг тавьжээ.
2000 оны энэ өдөр Кипр улсад “Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээн болж өндөрлөжээ. Гоо бүсгүйгээр Энэтхэг бүсгүй шалгарчээ.
2003 оны энэ өдөр Шаолины сүм нэгэн кинокомпанид нэрээ ашиглуулсныхаа төлөө мөнгө авсан тул түүхэндээ анх удаа татвар төлжээ.
2005 оны энэ өдөр Узбекистаны Андижан хотод гарсан бослогыг дарах үеэр хэдэн зуун мянган хүн амь үрэгджээ.