Дэлхийн II дайны үеийн хамгийн гарамгай цэргийн жанжин хэн байсан бэ гэсэн асуултад ихэнх хүн маршал Жуковыг л нэрлэх байх. Харин энэ дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, цусаа урсгаж явсан дайчид маршал Рокоссовскийг Жуковтой эн зэрэгцүүлэн нэрлэдэг. Барууны орнуудын цэргийн түүхчид Рокоссовскийг бүр Жуковоос ч дээгүүр тавьдаг юм. Фашистын цэргүүд Жуков гэхээсээ Рокоссовскийгээс илүү айж түүнийг “Чинжаал генерал” , харин удирдсан торгуулийн ангиудыг нь“Рокоссовскийн дээрэмчид” гэж нэрлэдэг байсан гэдэг.Хамгийн сонирхолтой нь ихэнх хүнийг овгоор нь дууддаг Сталин түүнийг нэрээр нь “Константин Константинович” гэж хүндэтгэн дууддаг байж. Дайны дараа Сталины зуны өргөөнд болсон нэгэн дайллагын үеэр Иосиф Вассирионович маршал Рокоссовскийг дуудан цэцэрлэг рүүгээ дагуулаад “Би таныг хилс хэргээр олон жил шоронд суусныг чинь мэднэ. Үүнд би маш их харамсдаг. Нам,засгаас танд байж болох бүх шагналыг олгосон. Харин би өөрийнхөө зүгээс үүнийг өгье гээд цэцэрлэгт нь ургасан сарнай цэцгүүдийг гараараа түүгээд том баглаа болгон маршалд өгч, өргөсөнд хатгагдаж цус болсон алгаа алчуураараа арчаад буцаад өргөө рүүгээ орсон аж. Рокоссовский яахаа мэдэхгүй түүний өгсөн баглаа сарнайг атган хөшсөн мэт удтал зогсжээ гэсэн яриа байдаг. Константин Рокоссовский 1896 онд Польшийн Варшав хотод төмөр замчины гэрт төржээ. Түүнийг эцэг польш, эх нь орос хүн байсан бөгөөд хоёулаа түүнийг бага байхад нь нас барсан аж.Хэдийгээр Константин толгой сайтай, авьяастай хүүхэд байсан ч амьдралын эрхээр дөрөвдүгээр ангиас сургуулиа орхин слесарь, чулуучин гээд төрөл бүрийн ажил хийжээ. Түүний амьдралд их сонин давхцал байдаг. Дэлхийн хоёр дайныг үзсэн тэрээр дайн эхлэхээс өмнө шоронд сууж байж таарсан явдал байдаг. Дэлхийн I дайны өмнөхөн Рокоссосвский Майн 1-ний жагсаалд оролцсон гэж сар шоронд суужээ. 1937 онд их нугалааны үед мөн л гадаадын тагнуул гэгдэн хөдөлмөрийн лагерьт хоригдож байгаад дайны өмнөхөн суллагдсан байдаг. Рокоссовский 1914 онд ердийн жагсаалын цэргээр Польшийн хааны армид элсэж, жилийн дараа түрүүч, төд удалгүй унтерофицер цолтой болов. Бараг хоёр метр өндөр , бас маш их чадал тэнхээтэй тэрээр ёстой л дайтах гэж төрсөн хүн байжээ. Түүнийг Германы армитай гарамгай байлдсаных нь төлөө Георгийн загалмай одонгоор шагнаж Каргопольскийн морин цэргийн ангийн командлагчийн туслах болгожээ. Энэ анги удалгүй Зөвлөлтийн Улаан армитай нэгдсэн байдаг.
Оросын ард иргэний дайны үеэр Рокоссовскийн удирдсан арми алс Дорнодыг цагаан цэргээс чөлөөлж, тэр дундаа барон Унгерны армийг бут зохиж үүнийхээ төлөө Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр ч удаа шагнуулжээ. Харамсалтай нь энэ гавьяа шагнал Рокоссовскийг 1937 онд баривчлагдан Японы болон Польшийн тагнуул гэсэн хилс хэрэгт буруутгахад тус болсонгүй. Хэдэн сар байцаасны эцэст түүнд 25 жил хөдөлмөрийн лагерьт хоригдох ял оноожээ. Хэрэв тэрээр хэргээ хүлээсэн бол яалт ч үгүй буудан алах ял сонсох байлаа. Рокоссовский есөн шүдээ цөм цохиулж, гурван хавиргаа хугалуулж, хөлийн хуруугаа алхаар бяцлуулсан ч хэргээ хүлээгээгүй, хэнийг ч гүтгэж худал мэдүүлээгүй аж. Аргаа барсан Дотоод яамныхан түүнийг хоёр ч удаа буудан алах гэж байгаа болж хоосон сумаар хүртэл буудан айлгаж үзсэн ч тусыг эс олжээ. Хожим улсын баатар, маршал болсон хойноо ч тэрээр гар буугаа үргэлж биедээ авч явдаг байв. Нэг удаа охин нь яагаад гар буунаасаа салдаггүй талаар нь асуухад Рокоссовский “Намайг дахиад баривчлах гэж ирэх юм бол би амьдаараа бууж өгөхгүй” хэмээн хариулсныг бодоход ДЯЯ-ны шоронд чухам юу үзэж туулсан нь ойлгомжтой. 1940 онд Рокоссовскийг суллах тушаал гэнэт гарчээ. Ардын комиссаруудын зөвлөлийн зарлигаар түүнд хошууч-генерал цол олгож хоёр таван хошуутай мөрдөс зүүж өгөх нь тэр. Харин 1930 онд Рокоссовскийн дивизэд хороо удирдаж байсан Жуков таван таван хошуутай мөрдөс зүүж армийн генерал цолтой болсон байлаа. Арван жилийн өмнө удирдлага дороо байсан Жуковын ажил байдлын тодорхойлолтод Рокоссовский түүнийг хэтэрхий биеэ тоосон гэж тэмдэглэсэн байжээ.Үүнд Жуков шүд зуусан үгүйг хэн ч хэлж мэдэхгүй ч ерөнхий штабын командлагчийнхаа хувьд тэрээр Рокоссовскийд анхны механикжсан цэргийн нэгтгэлийг байгуулахад юугаар ч тусалж дэмжээгүй гэдэг. “Манай улсын зэвсэгт хүчний анхны механикжсан нэгтгэл ёстой нэр төдий л байсан юм. Цөөн тооны хуучин, байлдааны ажиллагаанд тэсвэр муутай Т-26 танк, БТ-5, БТ-7 хуягт машинуудыг хараад үнэхээр сэтгэлээр унаж байлаа.” гэж хожим маршал дурссан байдаг. Дайны эхний өдөр түүний удирдаж байсан механикжсан нэгтгэл явган цэргээ зөөх ямар ч машингүй байжээ. Аюул, эрсдэлээс айлгүйгээр тэрээр “хариуцлагыг өөрийн биеэр үүрнэ” гэж гарын үсэг зуран хотын бүх ачааны машиныг дайчлан цэргүүдээ ачаад дайсны өөдөөс явжээ. Түүний эл шийдвэр Луцкийн бүлгийг аварсан байдаг. “ Түүний анги явган хэд хонож байж очих боломжтой байтал Рокоссовскийн шийдэмгий, санаачлагчтай үйлдэл фронтын байдлыг өөрчилсөн юм” гэж тус фронтыг командалж байсан генерал Баграмян дурдатгалдаа бичжээ.
Ингээд Рокоссовский дайны эхний өдрүүдэд шагнагдсан цорын ганц жанжин болжээ. Тэрээр дөрөв дэх Улаан тугийн одонгоор энгэрээ цоолуулсан юм. Заримдаа Рокоссовский санаанд оромгүй үйлдэл хийдэг байв. Энэ тухай “Известия” сонины сэтгүүлч К.Финн “Фронтын нэг хэсэгт Германууд их буу болон минометоор буудан шуурган гал тавьсан юм. Манай цэрэг офицерууд газартай наалдан хөдөлж ч чадахгүй байлаа. Гэтэл тэр хэсэгт Рокоссовский хүрээд ирсэн. Тэрээр тэргүүн шугамд мөлхөж очин хэсэг бодож байснаа гэнэт босоод зогсчихсон. Давших хэрэгтэй гэж сүртэй үг ч хэлж дуугарсангүй. “Ура” ч гэж хашхирсангүй. Зүгээр л босоод тамхиа асаагаад татсан. Сум исгэрээд л бөмбөг дэлбэрээд л... Эргэн тойронд нь ёстой л там л гэж хэлэхээр юм болж байлаа. Рокоссовский ер ажирсан шинжгүй тамхиа татаад л зогсоод байсан” гэж дурссан байдаг. Рокоссовскийн командалж байсан 16-р арми Москва хотын хамгаалалтын ажиллагаанд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Цэргийн мэргэжилтнүүд Гитлерийн дайны “цахилгаан төлөвлөгөөг” Москвагийн тулалдаанд Рокоссовский нураасан гэж үздэг аж. Баруун фронтод хоёр талын хүчний харьцаа ерөнхийдөө ижил тэнцүү байсан бөгөөд дайсны цохилтын чиглэлийг тодорхойлох боломж байжээ. Рокоссовсоий өөрийн саналаа хэлсэн боловч Ерөнхий командлал гол цохилтыг Смоленск-Вяземскийн чиглэлд болно гэж үзсэн аж. Германы арми Рокоссовскийн урьдчилан харснаар төв хэсгээр биш харин фронтын хоёр жигүүрээр дайрчээ. Нөхцөл байдал улам хүндрэхэд Баруун фронтыг Жуков командлах болсон бөгөөд Рокоссовский бүслэлтээс өөрөө биечлэн тулалдан байж гарч саналаа Жуковт хүргүүлжээ. Жуков түүний саналыг хүлээж авснаар Москвагийн бэхлэлт шинэ нэмэлт хүчин иртэл тэссэн гэж цэргийн түүхчид дүгнэсэн байдаг. Сталинградын тулалдаанд ч Рокоссовскийн төлөвлөгөө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Тэр үед Донын фронтыг удирдаж байсан Рокоссовскийн боловсруулсан “Бөгж” нэртэй төлөвлөгөө маршал Паулюсын армийг бут цохисон аж. Тэрбээр бууж өгснийхөө дараа гар буугаа Рокоссовскийд түүний цэргийн ухааны давуу талыг хүлээн зөвшөөрсний тэмдэг болгон дамжуулахыг хүссэн гэдэг. Рокоссовскийн гавьяаг тэгэхэд Сталин үнэхээр үнэлэн Суворовын одонгоор шагнан “Константин Константинович” гэж нэр усаар нь хүндлэн дуудах болжээ. Дайны эхний жилүүдэд Сталин “Бидэнд даан ч Гинденбургууд (Дэлхийн I дайны үеийн Германы цэргийн гарамгай зүйтгэлтэн) алга” гэж халагладаг байсан бол Рокоссовскийн боловсруулж, амжилттай хэрэгжүүлсэн Беларусийг чөлөөлөх “Багратион” төлөвлөгөөний дараа “Бидэнд Гинденбургууд алга, гэхдээ Рокоссовский байна” гэжээ. “Багратион” төлөвлөгөөг эхэндээ дээд командлал мөн л хүлээж авахгүй байжээ. “Сталин намайг хоёр удаа өрөөнөөсөө дагуулж гараад дээд командлалын саналыг авч үзэхийг зөвлөсөн. Гэсэн ч эцсийн эцэст намайг саналаасаа ухрахгүйг ойлгоод миний төлөвлөгөөг баталсан юм ” гэж Рокоссовский дурссан байдаг. Ингээд Рокоссовский дайны эхний өдрүүдэд шагнагдсан цорын ганц жанжин болжээ. Тэрээр дөрөв дэх Улаан тугийн одонгоор энгэрээ цоолуулсан юм. Заримдаа Рокоссовский санаанд оромгүй үйлдэл хийдэг байв. Энэ тухай “Известия” сонины сэтгүүлч К.Финн “Фронтын нэг хэсэгт Германууд их буу болон минометоор буудан шуурган гал тавьсан юм. Манай цэрэг офицерууд газартай наалдан хөдөлж ч чадахгүй байлаа. Гэтэл тэр хэсэгт Рокоссовский хүрээд ирсэн. Тэрээр тэргүүн шугамд мөлхөж очин хэсэг бодож байснаа гэнэт босоод зогсчихсон. Давших хэрэгтэй гэж сүртэй үг ч хэлж дуугарсангүй. “Ура” ч гэж хашхирсангүй. Зүгээр л босоод тамхиа асаагаад татсан. Сум исгэрээд л бөмбөг дэлбэрээд л... Эргэн тойронд нь ёстой л там л гэж хэлэхээр юм болж байлаа. Рокоссовский ер ажирсан шинжгүй тамхиа татаад л зогсоод байсан” гэж дурссан байдаг. Рокоссовскийн командалж байсан 16-р арми Москва хотын хамгаалалтын ажиллагаанд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Цэргийн мэргэжилтнүүд Гитлерийн дайны “цахилгаан төлөвлөгөөг” Москвагийн тулалдаанд Рокоссовский нураасан гэж үздэг аж. Баруун фронтод хоёр талын хүчний харьцаа ерөнхийдөө ижил тэнцүү байсан бөгөөд дайсны цохилтын чиглэлийг тодорхойлох боломж байжээ. Рокоссовсоий өөрийн саналаа хэлсэн боловч Ерөнхий командлал гол цохилтыг Смоленск-Вяземскийн чиглэлд болно гэж үзсэн аж. Германы арми Рокоссовскийн урьдчилан харснаар төв хэсгээр биш харин фронтын хоёр жигүүрээр дайрчээ. Нөхцөл байдал улам хүндрэхэд Баруун фронтыг Жуков командлах болсон бөгөөд Рокоссовский бүслэлтээс өөрөө биечлэн тулалдан байж гарч саналаа Жуковт хүргүүлжээ. Жуков түүний саналыг хүлээж авснаар Москвагийн бэхлэлт шинэ нэмэлт хүчин иртэл тэссэн гэж цэргийн түүхчид дүгнэсэн байдаг. Сталинградын тулалдаанд ч Рокоссовскийн төлөвлөгөө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Тэр үед Донын фронтыг удирдаж байсан Рокоссовскийн боловсруулсан “Бөгж” нэртэй төлөвлөгөө маршал Паулюсын армийг бут цохисон аж. Тэрбээр бууж өгснийхөө дараа гар буугаа Рокоссовскийд түүний цэргийн ухааны давуу талыг хүлээн зөвшөөрсний тэмдэг болгон дамжуулахыг хүссэн гэдэг. Рокоссовскийн гавьяаг тэгэхэд Сталин үнэхээр үнэлэн Суворовын одонгоор шагнан “Константин Константинович” гэж нэр усаар нь хүндлэн дуудах болжээ. Дайны эхний жилүүдэд Сталин “Бидэнд даан ч Гинденбургууд (Дэлхийн I дайны үеийн Германы цэргийн гарамгай зүйтгэлтэн) алга” гэж халагладаг байсан бол Рокоссовскийн боловсруулж, амжилттай хэрэгжүүлсэн Беларусийг чөлөөлөх “Багратион” төлөвлөгөөний дараа “Бидэнд Гинденбургууд алга, гэхдээ Рокоссовский байна” гэжээ. “Багратион” төлөвлөгөөг эхэндээ дээд командлал мөн л хүлээж авахгүй байжээ. “Сталин намайг хоёр удаа өрөөнөөсөө дагуулж гараад дээд командлалын саналыг авч үзэхийг зөвлөсөн. Гэсэн ч эцсийн эцэст намайг саналаасаа ухрахгүйг ойлгоод миний төлөвлөгөөг баталсан юм ” гэж Рокоссовский дурссан байдаг.
Агуу удирдагчийн өөдөөс ийнхүү зөрөх нь багагүй эр зориг шаардах байлаа тэр үед. Беларусийн фронтыг удирдаж байсан түүнд 1944 онд маршал цол олгосон ч хэдэн сарын дараа фронтын командлалыг Жуковт шилжүүлэх тушаал гарчээ. Сталин холбоотнуудаас урьтаж Берлинг ямар ч үнээр хамаагүй авах гэж яарах аж. Түүний эл зорилгод Рокоссовский яагаад ч тохирохгүй байлаа. 1941 онд “известия” сонинд өгсөн Германы армийн тухай ярилцлагадаа “Би тэдний аавуудтай байлдаж байсан одоо хүүхдүүдтэй нь тулалдаж байна. Вильгелмийн (Германы сүүлчийн эзэн хаан) арми Гитлерийнхээс дээр байжээ. Тэд дайнд ялагдана. Цаг хугацааны л асуудал байна” гэж ярьж байжээ. Түүний бодлоор Германы армийн хамгийн том дутагдал нь цэрэг дайчдаа үл тоомсорлодог бөгөөд тэднийг яг л адуу мал шиг дорно зүгт туусан явдал юм. Рокоссовский ялалтыг асар олон цэрэг эрсийн амиар бус цэргийн арга ухаанаар авахыг илүүд үздэг байжээ Тиймээс тэрээр Жуков шиг Берлин руу улайран дайрахгүй байсан нь ойлгомжтой. Түүний цэргийн арга ухаан, эрэмгий зоригтой байдал эх орон ард түмэндээ алдаршаад зогсохгүй дэлхийд түгжээ. Дайны дараа 1949 онд Польшийн ерөнхийлөгч Болеслав Берут Зөвлөлтийн удирдагчид биечлэн хандан Рокоссовскийг Польшийн батлан хамгаалахын сайдаар томилж өгөхийг хүссэн байдаг. Хэдийгээр Орост олон жил амьдарсан ч Рокоссовский хэл яриа, биеэ ав явах байдлаараа польш хүн хэвээрээ байлаа. Тиймээс ч түүнд польшууд сайн байж. Гэхдээ түүнийг Сталины гар хөл гэж үзэх улс төрийн хүчин бас байжээ. 1950 онд Польшийн үндэсний үзэлтнүүд Рокоссовскийн амь насанд халдах гэж оролдсон байдаг. 1950-иад оны дундуур төрийн эрхэнд гарсан Хрущев Сталиныг муулж, ялалтын гавьяа шагналыг өөртөө нааж эхэлснийг Рокоссовский буруу шаасныхаа төлөө ЗХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдыг албан тушаалаасаа огцорсон аж. Түүний дайны тухай бичсэн “Цэрэг эрийн үүрэг” дурдатгал ном тухайн цаг үеийн цензурыг давж чадаагүй юм. “Аугаа эх орны дайны үеэр миний уулзаж учирч явсан фронтын командлагчид дундаас хамгийн тод томруун нь Рокоссовский байлаа. Байлдааны давшилт,хамгаалалтыг адилхан маш амжилттай зохион байгуулдаг жанжин гэвэл Рокоссовскийгаас өөр хүнийг би нэрлэж мэдэхгүй юм. Юмыг урьдчилан харах гайхамшигтай чадамж нь дайсны тактикийг алдахгүй онож тулалдаанаас ямагт ялагчаар гардаг байв. Түүний Паулюсын армийг ниргэх ажиллагаа, Курскийн тулалдааны хамгаалалт, Беларусийг чөлөөлөх давшилт нь цэргийн шинжлэх ухаанд алтан үсгээр бичигддэг. Дайны материалууд бүгд бүрэн судлагдаагүй байна. Зарим нь улс төрийн шалтгаанаас өөрчлөгдсөн ч байна. Тэднийг бүгдийг цэгцэлж ил гаргасан цагт Рокоссовский Оросын жанжинуудын түүчээ болно гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж генерал А. Голованов дурсан ярьжээ. 1945 оны зургадугаар сарын 24-ны бороо шивэрсэн бүүдгэр өдөр Кремлийн цаг 9 удаа дуугарахад Улаан талбайд “Жагсаал! Ноомхон!” гэсэн команд цуурайтан төв индрийн талаас хилэн хар морь унасан маршал Рокоссовский парадыг удирдахаар, Спасскийн цамхгаас цагаан морьтой маршал Жуков парадыг хүлээж авахаар өөд өөдөөсөө давхижээ.