Италийн Муссомели хотын захирагчид хэдэн зуун хуучирч муудсан байшинг зарахаар шийджээ. Нэг байшингийн үнэ 1 евро гэнэ. Харин шинэ эздэд нэгэн нөхцөл тавьж байгаа бөгөөд жилийн дотор худалдаж авсан байшингаа нэг кв.м нь 95 еврогоор засах засвар хийх ёстой ажээ. Эс бөгөөс тухайн байшинг худалдаж авахдаа оруулсан барьцааны 7 мянган еврогоо алдахад хүрэх юм байна. Хотын захирагчид архитекторчид болон барилгын инженерүүд туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Самбука-ди-Сицилия хотын захирагчид хэдэн арван түүхэн барилгуудыг нэг еврогоор худалдаж буйгаа зарласан. Шинэ эздэд худалдаж авсан байшингаа гурван жилийн дотор засаж янзлахыг үүрэгдсэн бөгөөд энэ ажил нь 15 мянган орчим евро болох ажээ. Хотын захиргааны уг үйлдэл тус хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахаас гадна хүн амаа олшруулах зорилготой юм.