МЭӨ 453 оны энэ өдөр Хятадын Жао болон Жи овогтны дунд явагдсан олон жилийн дайн Жи овогтны ялагдлаар төгсгөл болжээ.
1429 оны энэ өдөр Жанна д’ Арк Орлеан хотыг чөлөөлж зуун жил үргэлжилсэн Франц-Английн хаадын хоорондох дайныг явцыг өөрчилжээ.
1450 – VI Генрих хааны эсрэг Кентын бослого эхэлжээ.
1636 оны энэ өдөр Италийн уран зураач, Барокко үеийн төлөөлөгч Жованни Баттисто Гаулли төржээ.
1660 оны энэ өдөр Английн хаан ширээнд II Карл заларчээ.
1713 оны энэ өдөр Оросын нийслэл Санкт-Петербург хот руу шилжжээ.
1773 оны энэ өдөр Египетийн хаан мамлюк Али Бей Туркуудтай тулалдаж байгаад амь үрэгджээ.
1794 оны энэ өдөр Францын эрдэмтэн, орчин үеийн химийн ухааны эцэг Антуан Лавуазье авилгын хэрэгт буруутгагдан цаазаар авахуулжээ.
1828 оны энэ өдөр Олон улсын “Улаан загалмай” нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, Нобелийн шагналт Анри Жан Дюнан төржээ.
1846 оны энэ өдөр Америк-Мексикийн дайны анхны тулалдаан болжээ.
1886 оны энэ өдөр Жон Пембертоны бүтээсэн Coca-cola ундааг үйлдвэрлэж эхэлжээ.
1887 оны энэ өдөр Шлиссельбургийн цайзад Лениний ах Александр Ульянов цаазаар авахуулжээ.
1895 оны энэ өдөр Чин улс Таиваны арлыг Симонасекийн энхийн гэрээний дагуу Японд өгчээ.
1902 оны энэ өдөр Мон-Пеле галт уул дэлбэрч 20 мянган хүн энджээ.
1903 оны энэ өдөр Францын инээдмийн жүжигчин Фернандель төржээ.
1906 оны энэ өдөр кино урлагийн буриадын нэг Роберто Росселлини төржээ.
1916 оны энэ өдөр Дэлхийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Жоао Авелаж төржээ.
1945 оны энэ өдөр Берлин хотын захын Карлсхорст дүүрэгт Дэлхийн II Дайнд Герман улс үг дуугүй бууж өгөх баримтад гарын үсэг зуржээ. Энэ өдрийг АНУ болон Баруун Европын орнууд ялалтын өдөр хэмээн тэмдэглэдэг аж.
1949 оны энэ өдөр Бонн хотод парламентын зөвлөл БНХГУ-ын үндсэн хуулийг баталжээ.
1970 оны энэ өдөр “The Beatles” хамтлагийн “ Let it be” диск худалдаанд гарчээ.
1975 оны энэ өдөр поп дуучин Энрико Игласиас төржээ.
1976 оны энэ өдөр “ABBA” хамтлаг “Fernando” дуугаараа Британийн хит жагсаалтад гурав дахь удаагаа тэргүүлжээ.
1984 оны энэ өдөр ЗХУ-ын Үндэсний Олимпын хороо АНУ-ын Лос-Анжелес хотод болох зуны Олимпыг бойкотолжээ.
2004 оны энэ өдөр Германы цагдаагийн байгууллага компьютерын Sasser вирусийг бүтээсэн 18 настай залууг баривчилжээ.