Шведийн өмнө зүгт орших Мальме хотод орон сууцны нүүрэн хэсэгт “Цэцэрлэгч, ногоочдын сүлжээ” нийгэмлэгийн гишүүд хорхой, шавьжид зориулсан зочид буудал байгуулжээ. Уг тусгай байгууламжид цэцэрлэг, ногооны талбайн хортны эрлэг болон ургамлын бал түүгчид амьдрах гэнэ. 400 “өрөөтэй” 20 кв.метр талбай эзэлсэн уг зочид буудал дэлхийд хамгийн томдоо орох бололтой. Буудлын өрөөнүүдийг барьж тохижуулахад хулс, ноос, зэгс, тоосго, сүрэл зэрэг материалуудыг ашиглажээ. Уг байгууламжийг хүнсний ногоо болон амтлагч ургамлын чанартай бөгөөд найдвартай тариалалтыг хангах зорилгоор байгуулжээ. “Хотын нөхцөлд ургамал ногоо тарьдаг бидэнд хорхой шавьж маш шаардлагатай болдог” гэж “Цэцэрлэгч, ногоочдын сүлжээ” нийгэмлэгийн гишүүн Малин Нильссон ярьсан сэтгүүлчдэд ярьсан байна. Үүнээс гадна эл байгууламж чимэглэлийн үүрэг гүйцэтгэдэг аж.