Өдгөө 42 настай Анжелина Жолигийн эрүүл мэнд асуудалтай байгаа аж. Холливуудын од жүжигчин маань "Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эрүүл байх гэж байнга тэмцсээр Беллын саажилт өвчинтэй болсон тухайгаа ярьжээ. Беллын саажилт өвчин нь нүүрний булчингууд мэдээгүй болохыг хэлдэг аж. Жүжигчин эмэгтэйн ярьснаар дорнын зүүн эмчилгээ тус болж байгаа бөгөөд эмч нар нааштай хариу өгчээ. Нүүрний саажилт өвчнийг хэдэн жилийн өмнө Анжелина Жоли хорт хавдраас сэргийлэн хөх болон өндгөвчийг авах хагалгаа хийлэгсэний үр дүн байж болох магадлалтайг зарим хэвлэлүүд бичиж байгаа бол нөгөө хэсэг нь хуучин нөхөр Брэд Питтээс салах явц гурван жил үргэлжилж, үр хүүхэд, эд хөрөнгөө хуваах асуудлаас болж жүжигчин эмэгтэй сэтгэлийн дарамтад орсноос болсон гэж таамаглаж байна. Ямартаа ч Анжелина Жоли удаан хугацааны эмчилгээ хийлгэх болсноо өөрөө ярьсан байна.