Хоёр жилийн дараа чи 18 нас хүрнэ. Тэр үед би чамайг “ За явж биеэ дааж амьдар” гэж чадна. Муухай бас аймшигтай сонсогдож байна уу, охин минь? Гэсэн ч 18 нас хүрэхэд чинь чамд хоёр л зам, 2 хувилбар байх болно гэдгийг одоо хэлэх нь зөв байх.
1.Чи дээд сургуульд орж болно. Ирээдүйн мэргэжлээ эзэмшихэд чинь тэгээд ажил төрөлд орох хүртэл чинь охиноо дэмжиж туслалгүй яах вэ. Эсвэл чи дээд боловсрол эзэмшихгүй ажил хийхээр шийдвэл би чамайг буруутгаж загнахгүй. Учир нь чи өөрийнхөө хэрэгцээг хангаж байна шүү дээ. Харин насанд хүрсэн ажил ч үгүй сургууль ч үгүй бүсгүйг би тэжээхгүй гэдгийг анхааруулъя. Учир нь ингэх нь буруу хэмээн би бодном. Тэгэхээр дээрх хоёр замын алийг сонгох нь чиний эрх бөгөөд шийдэлд хүрэхэд ердөө хоёрхон жил л үлдэж.
2. Миний охин ээжийгээ бодвол үзэсгэлэнтэй бас ухаантай бүсгүй. Бас би 16 настай байхдаа чиний хажууд ёстой юу ч мэдэхгүй нусгай нэгэн байж. Хэн нэгэн чиний гоё сайхан секси эмэгтэй болох мөрөөдлийг ойлгохгүй бол энэ тэр хүний л асуудал. Гэхдээ чиний цусанд аавын чинь бардам зан байдаг болохоор би айхгүй байна.
3. Миний охин ээжийгээ жишээд хэрэггүй. Чи надаас огт өөр бүхэл бүтэн хувь хүн шүү дээ. Миний дуртайд дурлаж, миний үнэт зүйлийг дээдлэх албагүй.Гагцхүү нэг л юмыг санаж яв. Өөрийнхөө сонголтыг хариуцлагыг чи өөрөө үүрэх ёстой.
4. Чи эрх чөлөөтэй хүн. Надад чамаас юу ч хэрэггүй. Чи гоо засалч, цэвэрлэгч, барилгачин, гэрийн эзэгтэй, бизнес эмэгтэй, улс төрч, худалдагч юу ч болсон чиний дур. Чиний амьдралын сонголтод би хөндлөнгөөс орох эрхгүй. Гэхдээ 1-р зүйлд бичсэнийг дахин дахин уншаарай.
5. Чи надад өртэй биш гэдгийг хэлье. Насны эцэст хөлөө хучуулах үртэй гэсэн үгэнд би дургүй. Хариу ач бодож би чамайг төрүүлж өсгөөгүй юм шүү. Чиний хувьд юу чухал, юу хамгийн үнэ цэнэтэй гэдгээ чи өөрөө тодорхойлох бүрэн эрхтэй.
6. Нэг зүйлийг санаж яваарай. Чамд гэр бий. Амьдралд чинь юу ч тохиолдсон хэрэв чи хүсвэл би чадах чинээгээрээ туслахад бэлэн. Гэхдээ чи өөрөө гуйхгүй бол би сайн дураараа оролцохгүй гэдгийг санаарай.
7. Ээж нь одоо дөнгөж 40 настай. Би өөрийн ажил амьдралтай хүн. Тиймээс хүссэн болгонд чинь өөрийн ажлаа хаяад толгой алдан гүйхгүй шүү. Би чадна гэхдээ албагүй.
8. Чи бас өөрийн амьдралтай хүн. Хэнтэй суух, хэдэн хүүхэдтэй гаргах, эсвэл ижил хүйстэн болох, аль нэг улс төрийн намд элсэх нь чиний л асуудал. Миний үзэл бодол, улс төрийн байр суурь чамд нөлөөлөх учиргүй. Чиний зүрх сэтгэл, хүн чанар, хувийн эрх ашиг чинь юу гэж хэлнэ түрүүгээрээ л шийд. Ингэлээ гээд би чамайг үзэн ядахгүй, хайрлахаа больчихгүй, хүний хүн болчихгүй.
9. Хэн ч чамайг хорлох санаа агуулаагүй. Үүнийг ойлгох амаргүй ч энэ үнэн. Энэ хорвоод бүгд өөрийгөө л боддог. Би ч мөн адил. Гайхах хэрэггүй тийм. Ямар ч хүн ямар ч нөхцөлд зөв гэж бодсоноо л хийдэг. Хэн ч (сэтгэцийн өвчтэй л биш бол) амьдралаа ухамсартайгаар сүйрүүлдэггүй. Тэр хүн (эрэгтэй ч бай эмэгтэй ч бай) үйлдлээ өөртөө ашигтай эсвэл аюулгүй талаас нь л хийдэг. Тиймээс ердөө тэр хүн та хоёрын ертөнцийг харах дүр зураг таараагүй л гэсэн үг.
10. Хорвоо шударга биш гэдгийг хэлье. Чи энэ ертөнцийг хянадаггүй болохоор ажилтанд хүрэх баталгаатай арга зам гэж байдаггүйтэй адил азгүйдлээс ч сэргийлэх зуун хувийн баталгаатай арга гэж үгүй. Бүгдийг зөв хийчхээд адаг сүүлд нь шалбаагт унах явдал бий. Тэгсэн хирнээ бүхнийг зөрчөөд ялалтыг байгуулах ч тохиолдол гарна. Чиний санаа зовох ганц зүйл бол нэр төр чинь байх ёстой. Өөрөө өөрийгөө бүү хуур. Тэгэхийн тулд өөрийгөө бүрэн ойлгоорой. Өөрийнхөө үнэн хэрэгцээ сэтгэлийг ухамсарла. Тэгээд өөрт чинь яавал дээр байх вэ гэдгийг бод.
11. Чиний хувьд “сайн”гэх зүйл хэн нэгний “муу” байдаг. Чи хэн нэгний оронд дээд сургуульд орж, хэн нэгний оронд дэлгүүрийн худалдагч болж, эсвэл хэн нэгний бүх амьдралынх нь хайртай болзож, кинотеатрт хэн нэгний дуртай суудлыг эзлэх учир тэр. Гэхдээ санаа бүү зов. Чиний “муу”хэн нэгний “сайн”байдаг болохоор та нар тооцоогүй гэсэн үг.
12. Зуун хувь чи зөвхөн өөртөө л итгэж болно. Надад ч биш . Би чиний бодол тархинд нэвтэрч чадахгүй. Харин чи юмыг хагас дутуу ярьж, эсвэл бүр нууж хааж байдаг. Намайг ч гэсэн ээждээ зарим зүйлийг ярьдаггүй гэж бодож байгааг чинь мэдэж байна. Чиний тухай чамаас өөр хэн ч сайн мэдэхгүй. Юу хийх чадвартайгаа чи л мэднэ.
13. Хэн нэгэн хариуцлагыг бүү тох. 18 наснаас эхлээд чи өөрийнхөө амь амьдралыг хариуцна. Тэгэхээр Батаа матаа,Туяа муяа энд ямар ч хамаа байхгүй. Ганцаараа өсгөж чадах юм бол хүүхэд гарга. Хамтрагчгүй дийлнэ гэж үзэж байгаа бол төсөл аваад үз. Хүний газар орь ганцаараа байж чадна гэвэл цагаачил. Ганцаараа шүү. Аз болж ах дүү хамаатнууд, туслах хүмүүс гарч ирвэл чамд арай хөнгөн байна. Гэвч тэд чамд өртэй биш тэгэх албагүй гэдгийг сайн ойлгоорой. Тийм болохоор найдаад хэрэггүй.
14. Тооцоотой амьдар. Үйлдэл болгон үр дагавартай байдаг юм. Бүгдийг урьдчилж харах боломжгүй ч чадах чинээгээрээ тооцоолж бай. Сонгосон хувилбараа хэдий чинээ сайн төсөөлж бодно төдий чинээ чиний үйлдэл ухаантай байна.
15. За ингээд чиний амьдралыг минийхээс хавгүй дээр болгох 14 зарчим бичлээ. Гэхдээ чи би биш шүү дээ. Надтай харьцуулаад надтай жиших хэрэггүй. Зүгээр л амьдар. Би чамайг миний охин байгаасаа л гэж төрүүлсэн. Энэ хорвоод өөрийнхөөрөө амьдрах хувь хүнийг л мэндлүүлэхийг хүссэн юм. Тэр амьдралаараа амьдраарай миний охин.
15а. Дараа нь гоншгонохгүй шүү.
15б. Бас утсаа битгий салгаж байгаарай. Миний санаа зовоод байх юм.