Г.Равжаа
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгасан хэргээс сүүлийн дөрвөн жилийн зарим тоон мэдээллийг энд үзүүллээ. Авлигын гэмт хэргийн улмаас манай улсад 2015 онд 50.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол дараа жил нь буурсан ч, 2017, 2018 онд эргэн өссөн байна.
Зөвхөн 2018 онд гэхэд гэмт хэргийн улмаас 663.2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын явцад 17.5 тэрбум шахмыг нь нөхөн төлүүлсэн аж. Ингэхдээ үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж гээд 180.6 тэрбумаар үнэлэх эд хөрөнгө, бэлэн мөнгө битүүмжлэн хамгаалжээ. Үүнийг 2017 оныхтой харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10, битүүмжилсэн хөрөнгө тав, хохирол нөхөн төлүүлсэн нь зургаа дахин өссөн үзүүлэлттэй байна.
Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн дүн 2016 оныхоос 14.6 тэрбум, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 16.9 дахин нэмэгджээ.