Нийтлэл 72
Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдал хүлээсэн Османы эзэнт гүрэн (XIV-XX зуун) дэхь султаны төрийг үгүй болгосноор 1923 онд Турк улсыг тэдний Үндэсний хувьсгалт хөдөлгөн үүсгэжээ. Тэд 1923 онд Турк гэдэг нэрийг анх авав. Загалмайтны олон аян дайнтай тулсан, өөрийн эх оронтой (нутаг орон нь одоо оршиж буй, эх орон нь анх оршиж байсан орон) байх ямар чухлыг цус махаараа мэдэрч буй тэд өөрийн түүхээ сурвалжилж эхлэв. Иран, Сирийн түүхэнд тэдэнд багтах орон зай байхгүй тул манайТүрэг төрийн түүхийг өөрийн түүх болгох ажлыг Турк улс байгуулагдсан цагаас тэд эхэлжээ. Тэд ЗХУ-ын түүхчдийг урин лекц семинар хийдэг байв. Үүний дотор В.Бартольд орно. Тэд манай Түрэг төрийг өөрийнх болгох зорилт тавив. Түрэг төрийн тухай баримт зөвхөн Дунд орны үе үеийн төрийн түүхэн 24-н бичигт байна. Өөр түүхэн эх сурвалж дэлхийд одоогоор байхгүй. “Умард улсын түүх Түрэг Тэлэ”, “Хуучин Тан төрийн бичиг Түрэг дээд, Түрэг доод, Уйгур”-т байгаа Түрэг төрийн түүхийг баримтаар нь Сэргэлэн Интернашионал Экспедишион өөрийн цуврал нийтлэлүүдээрээ уншигчдад хүргэв. Уг эх сурвалжуудаар Стамбулын тукуудтай Түрэг төр огт холбоогүй тул эдгээр түүхэн эх сурвалжуудыг өнөөгийн туркууд сөхөөхөөс тойрно. Тэдэнд өөрсдийгөө манай Түрэг төртэй холбох түүхэн сэжим байхгүй.
Харин Орхоны сав талд дахь Гол тегин, Билгэ хааны бичээс, Туулын сав тал дахь Тонуйкукын бичээс тэдний анхаарлыг татав. Уг бичгийг монголчууд эс мэдэх тул уг бичгээр дамжуулан Түрэг төрийг 1923 онд бий болсон Турк улстай холбох сэжим гарч ирэв. Тэд яг ийм бичигтэй, яг уг хэлээр бичигдсэн Уйгур төрийн бичээсийг яаж тайлбарлахаа мэдэхгүй, дуугуй сууж дотроо үгүйсгэнэ. Тэд Түрэг төрийн хүн бичгийн үсгийг тайлсан В.Томсоны нэрээр гудамжаа нэрлэн, түүний нэрэмжит шагнал дэлхий даяр хүртээх болов. Уг шагналыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунд гардуулжээ. Манай хүн бичиг Арамей ултай тул хүн бичгийн үсгийг сэргээхэд В.Томсонд хүндрэл бага байсан байх ёстой. БНМАУ-д ардчилал бий болж, өөрийн зорилготой Стамбулын туркуудад БНМАУ-ын хаалга нээгдэв. Тэд манай түүх хэлний салбар дахь боловсролын системыг сайн судалж сул талыг нь олж тогтоов. Манай түүх хэлний салбарын гол дутагдал нь багш төвтэй, эх сурвалж төвгүй. Багшийг нь уураглаж чадвал бусдых нь оюун санааг хураахад амар. Хамгийн шилмэл арга нь өөрийн сангаар сургууль нээх. Ийм сургууль нээгдэхээр 50 жилийн дараа 70 хүртэлх насны монголчууд цөм энэ газар усанд Турк улсын эхэс Түрэг төр байжээ гэсэн ой санамжтай болно гэж тооцоод тэд төлөвлөснийхөө дагуу 2000 онд Турк судлалын салбарыг МУИС-д нээжээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тархи толгойг угаах нэг ажил, байгаа томчуудаас нь голыг нь уураглаж, томчуудыг нь дуугуй болгох өөр ажил. Үүнд Л.Болд өртжээ.
Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ өөрийн нутаг оронд орших хадан бичээсийг, өөрийн шууд өвөг дээдсийх гээн судалж тогтоогоод энэ өдгөө хоёр дахь сургалтаа Гол тээхэний Их бичгээр явуулж байна. Мануус Нийтлэл 69-өөр Стамбулын туркуудын найдвар Л.Болд “Орхоны бичгийн дурсгал” дөрвөн боть номоо С.В.Маловын орос эхээс хөрвүүлсэн тухай хөдлөшгүй баримтаар нотолсон билээ. Сургалтын явцад Л.Болдын хөрвүүлэгийг эх баримттай нь харьцуулахад тоо томшгүй инээдтэй, марзан зүйл гарах боловч энэ нь судалгаа хийж буй ангийханд л тод харагдаж буй тул тэр удаа нийтэд дэлгэсэнгүй. Хэрэв Л.Болдын ард харийн улсын бодлого байгаагүй бол Л.Болд “лаа-гаа иднэ үү, луувангаа иднэ үү” манууст огт хамаагүй.
Дараагийн гол хүн бол МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, туркуудын найдвар Ц.Баттулга. Ц.Баттулга үнэхээр уг бичгийг Стамбулын туркын дээдсийн бичиг гээн батлаад байгаа бол яагаад ийм гурван төрлийн, гурван түвшингийн алдаа хийв. Эдгээр гурван алдааг бид түүний олон алдаанаас зорилготой шүүж авав. Энэ тухай өгүүлэх болно.
Алдаа 1. Тонуйкукын бичээсэнд Түрэг Сир овогтон Есөн угстай тулалдахын өмнөх тэдний нүүдлийг ингэж бичжээ.
Хөх өнг (өнг-онг-уулан дундах онь, онь нь хонхор хэсэг) зүгрү Өтүгэн ойс руу одшсым. Энх ки (хоёр) күлгийн (нуурын) Туулда Угс кэлти (иржээ). Түргүүд нэг газраас хамт очжээ. Угсууд олон талаас цугларжээ. Үүнийг өгүүлбэр дэхь үйл үг зааж байна.
Энх хоёр нуурынхаан Туулдаа Угсууд цугларжээ. Уг хоёр нуурын хойд нуураас нь Туул гол 10 км зайнд урсана. Тэндээс Туул харагдана.
Өтүгэн өнөөгийн жинг нуурыг хооронд 130-140 км.
Үнийг Ц.Баттулга: Ph.D. МУИС Турк судлалын салбарын эрхлэгч: Түргүүд Туньюкукийн удирдлагаар Көкүнгийг тойрч Өтүкэн ой чиглэн хөдөлсөн байна. Иниг Көкүлкэн гэх уул. (Өтүгэн эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэлээс).
Уг өгүүлбэрийг газар устай нь хамт судлаагүйгээс ийм алдаа гарна. Өгүүлбэрт орсон үг болгоны утгыг гаргаж чадахгүй байна. Уг алдаа нь судлаачийн чадваргүйг харуулна. Нийтлэл 5-д энэ тухай дэлгэр өгүүлэгдэж буй учир уг нийтлэлийг дахин нэг сэргээгээрэй.
Мөнгөн савны ёроол дахь бичээс.
Алдаа 2.
Энэ тухай нийтлэл 4-д дэлгэр өгүүлсим.
Уг савны ёроолд ийм бичиг байв.
Уг бичгийг ингэж сэргээв. Котлог болонго сабыг дээшээ, ик иблэг нь илиг болнго.
Тайлбар.
Уг бичгийн санаа нь ганц хүнээс олон хүмүүсийг хамаарсан утгыг агуулжээ. Их очлог байвал саваа дээшээ гэдэг нь одтой ( одтой-гийн од тэнгэр дэхь од биш очтой гэсэн утга) ганц хүний тухай өгүүлнэ. Их эвлэхээр илийг болгоон гэдэг нь их эв найртай байж их улсыг болгоон гэсэн утга. Ганц амжилттай нэг нь сав дүүрэн, эвтэйчүүд нь их улстай болно гэсэн утга агуулжээ.
Уг бичгийг Монгол судлаач Ц. Баттулга бүр хачирхалтай уншсан байна.
Сибэг Эдси жаргалтай, амгалантай болог оо, өлзийтэй болог оо.
Энд Ц.Баттулга Сибэг Эдси найзыгаа яаж танив аа? Уг сав 9-11 зууны хооронд Уйгур улсын үед хамаарагдана. Мянга гаруй жилийн өмнөх хүнийг нэр зүсээр Ц.Баттулга олж таниж байна гэж үү. Уг бичигт амгалантай, өлзийтэй гэсэн үгс хаана байна вэ?
Ц.Баттулга уг бичгийг хэн ч мэдэхгүй гэж ойлгоод “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж” байна. Энд Ц.Баттулгыг чадваргүй гэхээсээ илүү эх бичигтээ үл хүндэтгэлтэйгээр хандаж байна гэх нь зөв болов уу.
Дараагийн алдаа нь зүгээр алдаа биш системийн алдаа. Энд “төр үүсэн” гэдэг үг Гол тээхэний бичээсэнд гурав гарав. Уг үгийг С.В.Малов болон бусад нь “овгийн холбоо бий болов” гэж утгачилав. Ингээд Стамбулын Туркын найдвар Ц.Баттулга яаж уншисныг харцгаая. Уншигч таньд гол санааг дөхөм хүртээхийн тулд бүтэн өгүүлбэрээс зөвхөн төртэй холбоотой хэсгийг нь үзүүлье:
Хиргисийн овооны бичээсийн хэсгийг (Уг бичээсийг мань ихээр нь олж хараараагүй байгаа) Altaica XIII –р цувралаас хүргэж байна:
Ц.Баттулгын энэ нь алдаа гэхээсээ системгүйтэл гэвэл оновчтой тодорхойлолт болно. Хэрэв Ц.Баттулгынхаар төр үүссэн биш мөхсөн гээд уншихаар Гол тээхэний их бичиг бүхэлдээ утга үгүй болно. Радлов, Малов нар “төр үүсэн” гэдгийг овгын холбоо байгуулав гэж нийт бичээсийн логик алдуулахгүй гаргасан болохоос төр мөхсөн гэсэн эсрэг утга эс оруулжээ. Ц.Баттулга орос ардын үгээр гурван нарсны дунд төөржээ. Ийм хүнээр монголын олон залуус хичээл заалгасан гээд бодоход өр өвдөхгүй гээд яах билээ. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-г үндэслэгчдийн нэг доктор А.Энхтөр “би гурван жил уг бичгийг оролдоод сүүлд нь хаясан” гэж хэлснийг мань сүүлд Турк судлалын анги төгссөн залууд бага бичээсийг зааж байхдаа эргэн саналаа. Эхнээсээ ул нь буруу тавигдсан А.Энхтөр мухардалд орохоос өөр замгүй байжээ. Хичнээн олон А.Энхтөр монголд байгааг зөвхөн Ц.Баттулга мэднэ.
Энд нэг сургамж болох зүйл байна. Л.Болд, Ц.Баттулга нар өөрсдөө өөртөө ёс журамгүй ханджээ. Тэд өөрсдөө өөрийнхөө өмнө үнэнч хандсангүй. Тэр хоёр уг бичгийг монголчууд сэрээж хэзээ ч чадахгүй учир яасан ч яахав гээн боджээ. Тэд ийм зүйл болно гэж зүйдлээ ч үгүй болов уу. Хүн бичиг манайх болох нь хөдлөшгүй, эргэж буцалтгүй явц бөгөөд он тоо ахих дутам уг бичгийг билирэх хүмүүсийн тоо өссөн хурдаар нэмэгдэж байна, нэмэгдэх болно.
Энэ өдгөө харийх нь монголд ирээд танай Ц.Баттулга л уг бичгийг уншина гэх мэтийн марзан зүйл өгүүлнэ. Тэдний асуудалд хандаж буй нь цэцэрлэгийн хүүд шиг байна. Өнөөдөр хүн хэл бичгээр сургалт хийж буй Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний хүн хэл бичгийн мэдлэг бусдаас илүү байгаа нь үнэн. Маргааш ижил түвшинд очно. Нөгөөдөр залуучуудын мэдлэг өнөөгийн миний түвшинг хол давна. Яагаад? Хариулт хялбар. Уг хүн хэл бичиг нь өнөөгийн мануусын дээдсийн хэл бичиг тул энд хэн нэгэн нь давуурхах боломжгүй.
Стамбулын туркуудтай Өтүгэний түүх шууд хамааралгүй, манай бичиг үсэг мөн шууд хамааралгүй болж байна. Туркын Засгийн газартай Монгол улс найрамдалт харилцаагаа шинэ хөрснөөс эхлэх шаардлагатай болжээ.
Орхоны сав газарт Стамбулын туркууд аялал жуулчлалын төв байгуулах нь, Орхоны сав газрыг өөрийн дээдсийн газар ус гээн Туркууд тугаа уртаашин босгох нь, үүний тулд Туркын засгийн газраас хөрөнгө оруулалт хийх бодлого нь, юунд хүргэж болох талаар Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ олон нийтэд сэрэмжлүүлэг жич хүргэх болно. Дөнгөж төрсөн, нүдэн нээгдээгүй гөлөг шиг Монгол улсын төр уг асуудалд хандаж эс болно. Энэ үгийг яагаад хэлж байгаа гэхээр Монгол улсад Туркын явуулах бодлого аль хорь гаруй жилийн өмнөөс боловсрогдож, энэ өдгөөгөөс 50 жилийн дараахыг харж хэрэгжүүлж байна. Монгол улсад эрх барих намын төр барих хугацаа 4 жил, Засгийн газрын дундаж наслалт 1,5 жил тул Туркын бодлогын дэргэд тэд балчирдаж байна. Монгол улсад нам олон газар ус ганц. Нам болгон ирэх сонгуулиа бодох нь зүй ёс. Газар усаараа харийхантай хамт аль ч Засгийн газар, аль ч нам наадаж эс болно. Энэ өдгөө монголчууд хөрөнгө оруулалтаар дутаагүй. Босгосон мөнгөө чулуу болгож чадаагүйн үндэсний ой санамж дутуугийх гэхээс эх үүсвэр дутсаных биш. Хүн бүр өөрийн гэр бүлийг сайн сайхан амьдруулахын төлөө дор дороо зүтгэж байна. Өмнө орны тэргүүн монголд ирээд “ганцаараа бол хурдан явна, олуулаа хол явна” гээн дорнын сургааль айлдаад одож билээ. Харь орны ерөнхийлөгчийн цаад санааг мань сайн билирэхгүй ч “үндэсний ой санамжаар хол явна, гэрийн ой санамжаар хурдан явж үгүй болно” гэдэг утга нь дорны ухаанд байна. “Эвт шаазгай буга барина” гэдэгтэй ижил утга болно. Манууст үндэстэн шиг үндэстэн болоход газар ус байна, мөнгө дутагдаагүй, үндэсний ой санамж дутагдаж байна. Мянга мянган жилээр өвлөгдөн ирж буй илийг буюу улсыг зөвхөн хар хайрцагны бодлого буюу үндсэн ой санамжаар удирдаж үр хойчисдоо өвлүүлнэ. Үндсэн ой санамжийг сэрээх нь зайлшгүй хийх үйл. “Ер илийнхэ ул болмой. Эс барь” Модун шанью (НТӨ 234-174 онууд)
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн