Оросын хүүхдийн энэ жилийн “Voice” шоунд дуучин Алсугийн 11 настай охин Микелла Абрамова ялсан билээ. Тэрээр бусад оролцогчдоосоо илт давуу буюу 56,5%-ийн саналаар түрүүлсэн аж. Саналын дүнг дуудсаны дараанаас л эхлэн шоуны зохион байгуулагчид танил талаа харлаа гэсэн шүүмжлэлд дарагдах болжээ. Шувтаргын шатанд үлдсэн гурван оролцогчоос шүүгч Валерий Мелазегийн шавь Ержан Максимыг түрүүлнэ гэдэгт ихэнх хүмүүс итгэлтэй байсан аж. Хэл ам гарч эхэлэхэд ялагч Микелла Амбрамовагийн багш, шүүгч Светлана Лобода шувтаргын шатны оролцогчдыг Алла Пугачеватай уулзуулжээ. Поп хатагтай нөхрийнхөө хамт хоёрдугаар байр эзэлсэн Ержан Максимыг дэмжиж байснаа шууд хэлсэн байна. Оросын телевизийн Нэгдүгээр суваг компьютерын алдаа гарч саналын тоо давхар тоологдсон байж магадгүй гэж мэдэгдээд цахим халдлагын аюулгүй талаар дагнасан “IB-Group” компанийг мөрдөн шалгах ажиллагаандаа оролцуулахаар болжээ. Шалгалтын явц олон давхар хяналттай ялагдсан талаар тус компанийн Ерөнхй захирал Илья Сачков мэдэгджээ. Оролцогчийн төлөө саналаа утсаар эсвэл мессежээр өгөх хоёр хувилбар байдаг. Нэгдүгээр сувгийн саналын тооллогын протоколд нийт 338,0 мянган санал ирсэн гэж бүртгэгджээ. Хуурамч саналыг бөөндөхөд хакерууд бүртгэгдээгүй SIM картыг ашиглах боломжтой гэнэ. Өнгөрсөн жил Оросын хяналтын хороо 83 мянган бүртгэлгүй SIM картыг хураасан ч энэ нь хар зах дээрх зарагддаг тооны ердөө бичил хэсэг нь аж. Тиймээс хуурамч санал өгөхөд техникийн хувь хөрөнгөтэй хүнд тийм ч хүнд биш аж. Микелла Абрамовагийн төлөө 109 023 хүн мессежээр 36 428 хүн утсаар саналаа өгсөн бөгөөд бусад оролцогсдоосоо урьд өмнө нь хэзээ ч үзэгдэж байгаагүйгээр хол зөрүүдтэй ялсан явдал болжээ. Цахим ертөнцөөр Алсу болон түүний нөхөр банкир Ян Абрамов нарыг саналыг хуурамчаар өглөө гэж шуугихын зэрэгцээ 11 настай бяцхан охиныг нь ч элдвээр хэлж дарамталсаар байгаа аж.