Кувейтын эмч Мариам Аль-Сохель ижил хүйстний бэлгийн чиг хандлагыг эмчилж чадна гэж орон нутгийн Scope телевизийн сувгаар мэдэгдсэнийг дэлхийн олон орны хэвлэлүүд орчуулан нийтэлсэн байна. Эмчилгээ тодорхой хоолны дэглэм, залбирал мөн шулуун гэдэсний төрөл бүрийн эм бэлдмэл, лаануудаас бүрддэг аж. Жишээ нь уг эмчилгээнд зориулагдсан лаа нь эр хүний үрийн шингэнээр хооллодог шимэгч хорхойнуудыг устгадаг гэнэ. Эл шимэгч хорхой Мариам Аль-Сохелийн үзэж буйгаар гомосескийн дур сонирхлыг төрүүлдэг аж. Гэхдээ шимэгч хорхой нь хүн болгонд үүсээд байдаггүй бөгөөд эмчийн тодорхойлсноор “гуравдагч хүйстэнд” буюу гомо хүмүүст мөн “дөрөвдөгч” хүйстэн болох лесбичуудад бий болдог юм байна. Эмчилгээний хоолонд эр гормоныг дэмждэг хүнсний бүтээгдэхүүнээс гадна манжин, цагаан лууван, төмс, шар лууван зэрэг хүнсний ногоо ихээр ордог аж. Эмчилгээ бүхэлдээ исламын уламжлалт анагаах ухаан дээр үндэслэгдсэн бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны аргыг хослуулан хэрэглэх ажээ. Мариам Аль-Сохель эмч Туркийн Их сургуульд бэлгийн чиг хандлагын сэдвээр эрдэмтний зэрэг хамгаалжээ.