Японы эзэн хаан Акихито боон түүний эхнэр Митико Эзэн хаан Акихито боон түүний эхнэр Митико нар хаан хатан гэдэг утгаараа хамгийн сүүлийн удаа олны өмнө гарчээ. Акихито энэ сарын 30-нд хаан ширээнээсээ татгалзан титмээ ууган хүүдээ шилжүүлэх юм. Хаан, хатан хоёр Токиод болсон байгаль орчныг хамгаалах идэвхтнүүд болон зэрлэг ан амьтан ургамал судлалд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтдийг шагнах ёслолд оролцжээ. NHK телевизийн мэдээлснээр бол 85 настай эзэн хаа, 84 настай хатан хаан нар энэ сарыг дуустал Токио дахь ордондоо амарч байгаад хаан ширээнээсээ татгалзах албан ёсны ёслолд оролцох юм байна. Ёслолд Засгийн газар, парламент, Дээд шүүх гэсэн тус улсын гурван удирдлагыг байхад эзэн хаан үдэлтийн үгээ хэлэх гэнэ. Уг арга хэмжээнд Японы ард түмний өмнөөс Ерөнхий сайд Синpо Абэ үг хэлж магадгүй аж. Маргааш нь буюу 5-р сарын 1-нд одоогийн удам залгах ханхүү Нарухито хааш ширээндээ залрах ёслол болох аж.