МЭӨ 404 оны энэ өдөр Спартын хаан Павсаний цэргийн жанжин Лизандерын хамт Афиныг буулган авч Пелопоннесын дайныг дуусгажээ.
1333 оны энэ өдөр тархай бутархай Польшийг нэгтгэсэн III Казимир хаанд өргөмжлөгджээ.
1599 Британийн төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, Английн хувьсгалын удирдагч Оливер Кромвель төржээ.
1607 оны энэ өдөр Гибралтарын тулалдаанд Голландын усан цэргийн хүчин Испанийн усан флотыг бут ниргэжээ.
1644 оны энэ өдөр Хятадын босогчид Бээжинг эзлэхэд эзэн хаан амиа хорлож Мин улсын хаанчлалын төгсгөлийг тавьжээ.
1719 оны энэ өдөр Даниэль Дефогийн Робинзон Крузогийн тухай зохиол хэвлэгдэн гарчээ.
1741 оны энэ өдөр Оросын хаан ширээнд I Елизавета суужээ.
1808 оны энэ өдөр Зүүн Европт анхны хөгжмийн Прагийн Их сургууль нээгджээ.
1816 оны энэ өдөр цуу ярианы улмаас эх нутагтаа хавчигдах болсон яруу найрагч Жорж Байрон Английг орхин явжээ.
1826 оны энэ өдөр анхны дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин бий болжээ.
1839 оны энэ өдөр Английн цэрэг Афганистанд олжээ.
1859 оны энэ өдөр Порт-Саидэд Суэцийн хоолой баригдаж эхэлжээ.
1867 оны энэ өдөр Японы Токио хот гадаадын худалдаачдад анх удаа үүд хаалгаа нээжээ
1901 оны энэ өдөр Нью-Йоркод анх удаа автомашиныг дугаартай болгожээ.
1926 оны энэ өдөр Милан хотод хөгжмийн зохиолч Пуччинигийн хамгийн сүүлчийн “Турандот” дуурь нээлтээ хийжээ.
1931 оны энэ өдөр “Porsche” компани байгуулагджээ.
1945 оны энэ өдөр Сан-Францискод НҮБ-ын дүрмийн төслийг боловсруулах олон улсын хурал эхэлжээ.
1945 оны энэ өдөр Элбэ мөрний эрэг дээр АНУ болон ЗХУ-ын арми уулзжээ.
1946 оны энэ өдөр ОХУ-ын улс төрч В.Жироновский төржээ.
1954 оны энэ өдөр нарны зайг зохион бүтээжээ.
1974 оны энэ өдөр Португалид “Сарнайн хувьсгал” ялж, фашист дэглэмийг устгажээ.
1997 оны энэ өдөр программ хангамжийн ажилтнуудын алдаанаас болж Интернет сүлжээний түүхэнд хамгийн том доголдол гарчээ.
2005 оны энэ өдөр Болгар болон Румын улс Европын Холбоонд элсэх гэрээнд гарын үсэг зуржээ.
2015 оны энэ өдөр Непалд 7,8 магнитуудын хүчтэй газар хөдлөлт гурван өдөр үргэлжилж 8151 хүн эндэж, 17868 хүн бэртэж гэмтжээ.