Йелийн Их сургуулийн эрдэмтдийн эл туршилт Альцгеймэр өвчнийг судалгаанд нэн ач холбогдол бүхий ажил болоод зогсохгүй тархи зүрх зогссоны дараа хэдхэн минутын дотор үхэждэг гэсэн таамаглалд эргэлзээ төрүүлж, үхэл амьдралын заагын ойлголтод шинээр хандах хэрэгтэйг харуулсан байна. Бойнд ороод дөрвөн цаг болсон амьтны тархийг зүрхний агшилтын хэмнэлээр тусгай шингэн шахдаг төхөөрөмжид залгажээ. Тусгай шингэний бүтцэд тархийг хүчил төрөгчөөр хангах хиймэл цус мөн тархины эсийн үхэжилтийг сааруулдаг төдийгүй эд эсийг эргэн сэргээдэг эм бэлдмэлүүд орсон аж. Судалгаанд тэмдэглэснээр бол 10 гаруй цагын дараа тархины зарим хэсэг эм бэлдмэлүүдийн үйлчилгээнд өөрчлөгдөж, мэдрэлүүдийн холбоо хэсэгчлэн сэргэсэн байна. Үүнээс гадна тархины хүчилтөрөгчийн хэрэглээ нь эрүүл байдалтай нийцэж байв. “Уг тархийг амьд гэж хэлэхэд хэцүү л дээ. Бичлэгээр ч амьд гэж оношлогдохгүй. Гэхдээ тархины эд эс бидний бодож байснаас илүү удаан, шат дараалалтай үхэждэг төдийгүй эргээд сэргэх боломжтой гэдгийг эл судалгаа харууллаа” гэж Йелийн Их сургуулийн мэдрэл судлалын профессор Ненад Сестан онцолсон байна.