Украины ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн онцлог зүйл нь “Авхаалж сэргэлэнчүүдийн клубийн” оролцогч, хошин шогийн жүжигчин Владимир Зэленский нэрээ дэвшүүллээ гэж хэн хүнгүй шуугьсан. Сонгох, сонгогдох нь хэний эрх. Гагцхүү инээдмийн жүжигчин маань урьдчилсан сонгуулийн дүнгээр архаг улс төрчид, Украины одоогийн болон өмнөх ерөнхийлөгчид Порошенко, Тимошенко нарыг тэртээ хол хаяж түрүүлсэн явдал байлаа. Дээрээс нь нэр дэвшигч, жүжигчин Зеленский монголоор ярьдаг гэнэ. Тэрээр цагаан толгойн үсгийг Эрдэнэт хотын арван жилд заалгасан аж. Түүний эцэг эх Эрдэнэт хотын “Эрдэнэт” үйлдвэрт дөрвөн жил ажиллажээ. Монголоор ярихаасаа өмнө бичиж сурсан тэрбээр одоо монгол хэлээ “шаардлага байхгүйн” улмаас мартаж байгаа гэнээ. Хэдий монгол хэлийг мартаж байгаа ч монголын тал нутаг, цээнэ цэцэг бүрхсэн уул толгод одоо ч сэтгэлээс нь гардаггүй ажээ. “Цээнэ цэцэг дүүрэн алагаласан уул толгодоор аавтайгаа өдөржин зугаалдагсан. Ямар гоё гэж санана. Манай гэр бүл Монголоос нутагтаа ирэхэд би ойлгохгүй юмтай зөндөөн учирсан юм. Хамгийн түрүүнд гайхсан зүйл бол Украинд цэцгийг яагаад зарж байгаа юм бэ. Монголд цэцэг хаа сайгүй. Хэн ч тэднийг зардаггүй, хүмүүс зүгээр түүгээд авьдаг. Украинд яагаад зун цас ордоггүй юм бол гэж бас гайхсан. Монголд нэг өдрийн төдийгүй хэдэхн цагийн дотор цаг агаар 180 хэм эргэж өөрчлөгддөг. Гэрийнхээ түлхүүрийг хүзүүндээ зүүчихээд богино өмддтэй дэлгүүр орохоор гарсан би бороо мөндөрт цохиулаад эцэст нь ирэхдээ нүүр нүдгүй салхилах цасан шуурганаар орсэн маань санаанаас гардаггүй юм. Монголчууд манайх шиг матаар (бэлэг эрхтэн оролцуулсан хараал) хараадаггүй. Харин нутагтаа ирээд хамгийн түрүүнд сурсан юм маань манай үндэсний хараал байлаа гэж" тэрээр Монголд өнгөрөөсөн бага насаа дурссан байна.