Хаврын улирал ирсэн болоод ч тэр үү ядарч сульдаад, ажил дээрээ нойрмоглоод байна уу. Ажлын цагийн үеэр буюу 12.00-14.00 цагийн хооронд 20-30-хан минут нойр авахад л бүтэн өдөржин унтсан мэт хангалттай их эрч хүчийг олж авч чадна хэмээн эрдэмтэд үздэг. Гэхдээ ийм боломж тэр бүр байдаггүй учраас бид кофетой найзлах хэрэг гардаг. Харин нойр хүрч, нозоорох бүрт кофе уугаад байвал зүрхний хэм алдагдах аюултай. Иймд нойр сэргээх дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.
- Нарны гэрэл хүний биеийн эд эсийг сэргээх хүчтэй болохыг мэдэх үү. Нарны эерги таны биед хэдий чинээ шингэнэ, тэр чинээгээрээ та цовоо сэргэлэн байж чадна.
- Хэдэн цагаар сууж ажилладаг хүмүүст зориулсан 10-15 минутын хөнгөхөн дасгалуудыг youtube хуудаснаа олоход амархан. Эдгээр дасгал таны биеийн чилээг гаргаад зогсохгүй эрч хүчийг чинь ч нэмж чадна. Толгой, хүзүүгээ хөдөлгөх, доороо үсрэх, суниах гэх мэтээр ямар ч дасгал хийж болно.
- Өдрийн цайны цагийн дараа нойр тань улам ихээр хүрдэг үү. Хэрэв тийм бол та "хүнд" хоол идсэн гэсэн үг. Иймд цайны цагаараа аль болох хөнгөн хоол идэх нь нойр хүрэхээс сэргийлнэ.
- Цитрус эсвэл гаа үнэрлэвэл таны эд эс амархан сэргэх болно.
- Нойроо сэргээх бас нэгэн арга бол цэгэн массаж хийх юм. Хүзүү болон мөрөндөө хурууны өндгөөрөө зөөлөн хүрэн 1-2 минут илж, массаж хийгээрэй.
- Инээд нь таныг сэргэг байхад тусална. Ажлынхантайгаа хошин яриа өрнүүлэх эсвэл онигоо уншсан ч болно.
- Өөрийн анхаарлыг ямар нэг өөр зүйлд төвлөрүүл. Үзгээ солиход л танд өөр мэдрэмж төрж таны нойр түр зуур ч болов сэргэх болно.