1529 оны энэ өдөр Германы шашин католкик болон протестант гэж хоёр хуваагджээ.
1648 оны энэ өдөр Голланд-Португалийн дайны анхны тулалдаан эхэлжээ.
1775 оны энэ өдөр Америкийн тусгаар тогтнолын төлөөх дайн эхэлжээ.
1783 оны энэ өдөр Оросын хатан хаан IIЕкатерина крбмийн хойгийг Оростой нэгдсэн тунхаг бичигт гарын үсэг зуржээ.
1810 оны энэ өдөр Венэсуэлийн тусгаар тогтнолын төлөөх даын эхэлжээ.
1839 оны энэ өдөр Бельги Голландаас тусгаарлажээ.
1850 оны энэ өдөр Англи болон АНУ Панамын хоолойг хамтарч барих гэрээнд гарын үсэг зуржээ.
1882 оны энэ өдөр хувьслын онолыг зохиогч Чарльз Дарвин нас баржээ.
1897 оны энэ өдөр Бостоны анхны марафон гүйлт болжээ.
1906 оны энэ өдөр Францын физикч, Нобелийн шагнал Пьер Кюри моринтэргэнд дайруулж нас баржээ.
1919 оны энэ өдөр Польшийн арми Литви-Белорус Зөвлөлт Улсын нийслэл Вильнюсыг эзэлжээ.
1941 оны энэ өдөр АНУ-ын Сенат Палестины нутаг дэвсгэрт еврейн үндэстнүүдийн Израиль улсыг байгуулах санааг дэмжих тухай тогтоол гаргажээ.
1941 оны энэ өдөр германчууд Грекийн Олимп уулын оройд тугаа мандуулжээ.
1941 оны энэ өдөр Английн арми Ирак уруу оржээ.
1947 оны энэ өдөр “Энэтхэгийн үндэсний хурал” нам улсаа Энэтхэг болон Пакистан гэж хоёр хуваажээ.
1960 оны энэ өдөр Сеулд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлжээ.
1971 оны энэ өдөр Сьерра-Леон Бүгд найрамдах улс болжээ
1971 оны энэ өдөр ЗХУ-ын сансрын анхны “Салют-1”станц хөөрчээ.
1995 оны энэ өдөр АНУ-д анхны том террорист халдлага гарч 168 хүн нас баржээ.
2000 оны энэ өдөр Румын улсын төв хэсэгт Еропын хамгийн том алтны орд олджээ.
2005 оны энэ өдөр Ватикан 265 дугаар Пап XVI Бенедиктыг сонгожээ.