Ус их уу гэсэн зөвлөгөө та байнга сонсдог байх. Ядарсан ч тэр, арьс хуурайшсан ч тэр, дотор муудсан ч тэр. Гэхдээ энэ зөвлөгөө их эртнийх ажээ. Тэгээд үүнд шинжлэх ухааны нотолгоо байгаа болов уу?XIX зууны эхээр Европт усыг үхлээ хүлээж байгаа хүнд өгдөг байжээ. Орчин үеийн усан эмчилгээг үндэслэгчдийн нэг Германы эрдэмтэн Винценц Присницын бичснээр бол тураал ядаргааны туйлд орсон хүнд амны зангааг нь тайлахын тулд ус өгдөг байсан бөгөөд тэдгээр өвчтөнүүдийн ихэнх нь 0,28 литрээс илүү ус ууж чаддаггүй байж. Харин өнөөдөр дэлхийн аль ч улсад усыг асар ихээр хэрэглэдэг болж. Хаа сайгүй шилтэй, савтай ус барьсан хүмүүс. Ус сайн уувал илүү эрч хүчтэй болно, арьс зөөлөрч залуужна, илүүдэл жингээ хаяна, хавдраар өвчлөхгүй ер нь гайхалтай эрүүл мэндийг олох болно гэсэн зөвлөгөө бидний тархийг бөмбөгдсөөр л... Гэхдээ энэ дүрэм шинэлэх ухааны судлагаагаар нотлогдоогүй, бөгөөд аль улс орны эрүүл мэндийн байгууллага ус их ёстой гэсэн албан ёсны зөвөлгөө өгөөгүй байдаг. Тэгэхээр энэ ойлголт хаанаас гарсан юм бол?
1945 онд АНУ-ын Үндэсний шинжлэх ухаан судлалын зөвлөлийн хүнс, хоололтын асуудлыг хариуцсан комисс насанд хүрсэн хүмүүс заагдсан илчлэгтэй хоол болгон дээрээ нэг миллилитр шингэх уухыг зөвлөжээ. Энэ нь эмэгтэй хүн 2000 илчэг бүхий хоол идсэн тохиолдолд 2 литр ус, 2500 илчлэг бүхий хүнс хэрэглэсэн эрэгтэй хн 2,5 литр шингэн гэсэн үг аж. Энд дан ус биш бүх төрлийн шингэн гэж заасныг онцлох хэрэгтэй. Үүнд 98 % нь ус байдаг жимс ногоо хүртэл орох аж. Үүнээс гадна хоол тэжээлийн мэргэжилтэн Маргарет Макуильямс, Фредерик Стэр нарын 1947 онд бичсэн “Бат бөх эрүүл мэндийн хоололт” номд насанд хүрсэн хүн өдөрт 6-8 аяга шинхгэн ууж байх зөвөлгөө өгсөн байдаг. Шингэний тоонд мөн л жимс ногоо, кофе, хийжүүлсэн ундаа, тэр байтугай пиво хүртэл оржээ. Ус мэдээж маш чухал зүйл. Хүний бие мах бодийн гуравны хоёр нь уснаас бүрдсэн байдаг шүү дээ. Ус чухал эрдэс бодисыг хүргэж, бохирдлыг гадагшлуулж, биеийн халууныг зохицуулж, үе мөчийг хэт ачааллаас хамгаалдаг. Тиймээс шингэн дутагдалд хүн хүрч болохгүй. Хөлсөөр, шээсээр, амьсгалаар хүртэл бид шингэнээ алдаж байдаг. Бид биеийнхээ 1-2% шингэнээ алдсан тохиолдолд л шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр энэ алдагдлаа нөхөхгүй бол хүний бие улам муудах аюултай. Өдөрт 6-8 аяга ус уух зөвлөгөө биднийг ам цангах төдийд бие организм маань шингэнээ алдчихаж гэж бодоход хүргэжээ. Гэтэл судлаачид таны бие мах бодь шаардсан хэмжээнээс илүү ус уугаад хэрэггүй гэдэгт санал нэгддэг аж. Эрүүл бие мах бодийн тархи хүний бие шингэн дутагдахыг мэдээд цангах мэдрэмжийг төрүүлдэг байна. Үүний зэрэгцээ тархи шингэнээ хадгалах дохио болдог гормоныг бөөрөнд явуулдаг аж. Ус илчлэг агуулдаггүй тул шингэнийг нөхөх хамгийн эрүүл арга. Гэхдээ бусад шингэн зүйлс ч ялгаагүй усжилтыг дэмждэг. Харин бидний бие организм шаардсан шингэнээс илүү хэмжээний ус уухад шингэн дутагдахаас аврагдана гэсэн нотолгоо одоогоор хангалтгүй л байна. Гэхдээ ор хоосон биш. Зарим судалгаанууд шингэн дутагдлыг гаргахгүй байх нь чухал гэдэг ойлголтыг бидэнд өгч байна. Виржинийн Их сургуулийн профессор Брэндэ Дейви хэд хэдэн туршилт явуулжээ. Тэрээр хэсэг хүмүүсийг хоёр бүлэгт хуваан гурван сарын турш эрүүл хооллолтод хамруулжээ. Ингэхдээ нэг бүлгийн хүмүүсийг хоол идэхээсээ өмнө 500 мл ус ууж байхыг гүйжээ. Үр дүнд нь ус уусан бүлгийнхэн нөгөө бүлгийнхнээс жингээ илүү хаясан байна. Бас хоёр бүлгийн хүмүүсийг өдөрт 10 мянган алхам хийх даалгавар өгөхөд ус уусан бүлгийнхэн даалгаврыг өлхөн гүйцэтгэжээ. Профессор Дейвигийн гаргасан дүгнэлт бол дунд зэргийн шингэн дутагдлыг (1-2%) хүн бараг мэдэрдэггүй бөгөөд энэ өчүүхэн үзүүлэлт бидний сэтгэлийн байдал, эрч хүчинд нөлөөлж болдгийг харуулжээ. Үүний хариуд Лондонгийн Их сургуулийн эрчим эмчилгээний профессор Барбара Роллс “Ус дангаараа ходоодноос түргэн гадагшилдаг. Харин хэрэв та хоолтойгоо цуг ахиухан ус уухад ус таны ходоодонд удаан хугацаанд хадгалагдаж, цатгалан мэдрэмж төрүүлэх нь ойлгомжтой” гэжээ. Ямарч байсан өдөрт 6-8 аяга ус уухыг зорьж буй хүмүүс ингэснээрээ өөртөө хор хөнөөл учруулахгүй аж. Гэхдээ бие мах бодь шаардсан хэмжээнээс илүү шингэн уух хэрэгтэй гэдэг итгэл үнэмшил таныг аюултай зурваст авчирч тун магадгүй. Хэтэрхий их шингэн хэрэглэснээс болж цусан дахь натри багасах аюултай. Натри дутагдахад хүний тархи, уушги хавагнадаг.
Английн эмч, профессор Кортни Киппс сүүлийн 10 жилд дор хаяж 15 тамирчин хэт шингэн хэрэглэснээс болж нас барсны гэрч болжээ. Холын гүйлтийн тамирчин Жоанн Пакенем 2018 онд болсон тэмцээний үеэр дээрх шалтгаанаар амиа алдах шахжээ. Маш халуун зун байсан тул тэрээр хэдий хэмжээний ус ууснаа санадаггүй гэнэ. “Тур үед би ус уу гэсэн ганцхан зөвлөгөө л сонсож байсан. Тэгээд манай найз, нөхөр хоёр намайг шингэн дутагдсан гэж үзээд том шилтэй ус өгсөн. Миний зүрх зогсож бие ухаан алдаж унасан. Би урван өдөр ухаангүй байсан” гэж тамирчин дурсжээ. Энэ бол шингэн ихэдсэний тод жишээ аж. “Тэсэхийн аргагүй гэмээр аагим халуунд хүний бие хөлсөөрөө 2л шингэнээ нэг цагийн дотор алдана. Гэхдээ энэ биелэгдэхэд их хэцүү л дээ. Харин 30 минут гадагшаа гараад ирэх хоорондоо хагас литрийн савтай ус авч явах бол илүүц зүйл” гэж Лондон хотын биеийн тамир, эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн захирал профессор Хью Монтгомери ярьжээ. Олон улсын судлаачид бидэнд 6-8 аяга шингэнээ уухдаа цай, кофе, жимс, ногоо, пиво, чихэргүй ундаагаа тооцох. Мөн 60 наснаас хойш хүний бие мах бодь цангах мэдрэмжээ алддаг гэдгийг санаахыг зөвлөж байна. Эцэст нь хэлэхэд шаардалагатай хэмжээнээсээ илүү их ус ууснаараа та байн байн ариун цэврийн өрөө рүү гүйж илүүдэл илчлэгээсээ салах нэг л ашигтай юм шиг байна.