1710 оны энэ өдөр дэлхийд энх удаа зохиогчийн эрхийн хууль хэрэгжиж эхэлжээ.
1814 оны энэ өдөр Германы Гиссены Их сургуульд 13 настай Карл Витте фолофын ухааны докторын зэрэг хамгаалжээ. Өнөөг хүртэл тэрбээр хамгийн залуу докторын зэрэгтэй эрдэмтэн гэж тооцогддог .
1833 оны энэ өдөр шүдэнз үйлдвэрлэж эхэлжээ.
1841 оны энэ өдөр Канадад Галифакс хот байгуулагджээ.
1849 оны энэ өдөр сүлбээр зүүг зохион бүтээжээ.
1912 оны энэ өдөр Британийн “Титаник” усан онгоц Саутгемптоны боомтоос анхныхаа болон сүүлчийн аянд гарчээ.
1922 оны энэ өдөр Генуезийн бага хурал эхэлжээ (29 улс оролцсон санхүү эдийн засгийн уулзалт)
1938 оны энэ өдөр Австрид болсон бүх ард түмний санал асуулгаар тус улсын хүн амын 99,7% хувь нь Германтай нэгдэхийн төлөө санал өгчээ.
1940 оны энэ өдөр Исланд Даниас тусгаарлажээ.
1941 оны энэ өдөр Германд эзлэгдсэн Загреб хотод Хорватын бие даасан улсыг тунхаглажээ.
1944 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Одесс хотыг фашистуудаас чөлөөлжээ.
1952 оны энэ өдөр Холливудын од, Айкидо тулааны урлагийн 7-р даны мастер Стивен Сигал төржээ.
1963 оны энэ өдөр АНУ-ын “Трешор” цөмийн шумбагч усан онгоц реакторын эвдрэлээс болж далайд сөнөжээ.
1972 оны энэ өдөр бактериологийн зэвсгийг хориглох тухай олон улсын гэрээ батлагджээ.
1979 оны энэ өдөр Болгарын анхны сансрын нисгэгч сансарт нисжээ.
1992 оны энэ өдөр Уулын Карабахын Марага тосгоны армен суугчдыг Азербайжаны зэвсэгт бүлэглэл хоморголон устгажээ.
1995 оны энэ өдөр ОХУ-д Шар айрагд дурлагсдын нам байгуулагджээ.
2010 оны энэ өдөр Камчаткад Германы жуулчидтай нисдэг тэрэг галт уулын хайлмагт өртөж 18 хүний 10 нь нас баржээ.
2010 оны энэ өдөр Оросын Смоленск мужид онгоцны ослоор Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский болон тус улсын төр засгийн төлөөлөгчид нас баржээ.