Өндөр настнуудын буруугаас гарсан зам, тээврийн ослын тоо нэмэгдсэн өнгөрсөн онд жолооны үнэмлэхээ сайн дураар хураалгасан хөгшчүүлийн тоо хамгийн олон байсныг Японы Үндэсний цагдаагийн газраас мэдээллээ. Тухайлбал, 75 ба түүнээс дээш насны 292 089 хүн үнэмлэхээ хураалгажээ. Энэ нь 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн, жолооны үнэмлэхээ сайн дураар хураалгах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших хамгийн өндөр, 2017 оныхоос 38 152-оор олон үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд 75, түүнээс насны жолооч нарын буруугаас Японд хүний аминд хүрсэн зам, тээврийн осол 460 гарсан байна.