Окинава бол Японы хамгийн том арлуудын нэг бөгөөд япончууд өөрсдөө "цэнхэр гариг" гэж нэрлэдэг. Энэ нутгийн хүмүүс атаархмаар урт насалдгаас гадна, зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин өвчнөөр зовдоггүй, бас хэзээ ч таргалдаггүй аж.Ер нь Япон улс өндөр наслалтаараа дэлхийд тэргүүлдэг. Эмэгтэй хүний дундаж наслалт 90, эрэгтэй 84 юм байна. Тэгвэл саяхан Окинава арлын судалгааны төвийн эрдэмтэд тус нутгийн хүмүүсийн урт наслалтын гол нууц нь тэдний хоололтод байдгийг олж тогтоожээ. Энэ гайхалтай хооллолтын ерөнхий зарчим нь их багадаа биш харин юу идэхдээ байдаг гэнэ.
Окинавачууд тэжээллэг гэхдээ калор багатай хүнс хэрэглэдэг аж. Тэд мах, сүүн бүтээгдэхүүн, үр тариа бараг иддэггүй бөгөөд гол төлөв ургамлын гаралтай хүнсийг илүүд үздэг юм байна. Махан төрлийн хүнсийг арлын иргэд хачир хэлбэрээр хэрэглэдэг аж. Тэгэхээр хуурай газрын ч бай далайн гаралтай амьтны ч бай ер нь ямар ч махыг маш бага хэмжээгээр иддэг. Харин ногоо бол үндсэн хоол нь юм. Амтат төмс, шар болон ногоон өнгийн хүнсний ногоо тэр дундаа амтат чинжүү, хулуу, исгэлэн амтат гуа. Мөн далайн замаг. Шар өнгийн хүнсний ногоо нь төрөл бүрийн үрэвслийг дарж, хүний дархлааг идэвхжүүлдэг аж. Окинавачууд фермент ихтэй жишээ нь шар буурцагны сүмс, мөөг, дүүпүү зэрэг хүнсэнд дуртай гэнэ. Эдгээр хүнс хоолыг түргэн боловсруулж бие мах бодийн эсэд ашигтай эрдэс бодисыг хүргэдэг юм байна. Харин япончуудын гол хүнс болох будааг тус нутгийнхан их бага хэрэглэдэг аж. Нүүрс усаа Окинавачууд шар болон чихэр төмснөөс нөхдөг. Бас Окинавачууд хэзээ ч цадталаа иддэггүй.
Өдөрт хооллох ойролцоо зэс.
Өглөөний цай: амтат төмс, чинжүү, дүү пүү.
Завсрын хоол: Алим, самарын цөцгий.
Өдрийн хоол: сэвэгзартай будаа, шар буурцаг, брокколи.
Завсрын хоол: далайн замагтай зууш эсвэл дүү пүү, лууван, мөөгтэй мисо шөл.
Оройн хоол: бор будаа буурцаг, хулуу.
Завсрын хоол: шар буурцагны сүү.
Окинава арлын хоолны дэглэмийг дагаж мөрдөхөөсөө өмнө тус нутгийн хүмүүсийн амьдралын хэв маягийг сайтар судлаарай. Окинавачуудын урт наслалтад хооллолтоос гадна, хөдөлгөөн (өдөрт дунджаар 15 мянган алхалт хийдэг) амьдралд хандах хандлага, хүрээлэн буй орчноос хамаардгийг бүү мартаарай.