1459 оны энэ өдөр Валахын(Карпатын нуруу болон Дунай мөрний дунд одоогийн Румыны нутаг дэвсгэрт оршиж байсан вант улс)ван Влад Дракула ямар нэгэн шалтгаангүйгээр Брашов тосгоны бүх оршин суугчдыг хоморголон устгажээ.
1525 оны энэ өдөр Германд тариачдын дайн эхэлжээ.
1571 оны энэ өдөр Крымийн хаант улсын цэрэг Москваг галдан шатаажээ.
1794 оны энэ өдөр Францын Конвентын агаарын бөмбөлөгийн цэргийн анги байгуулах зарлигийн дагуу дэлхийн хамгийн анхны агаарын нислэгийн Aerostiers компани байгуулагджээ.
1800 оны энэ өдөр хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен Нэгдүгээр симфонио Вен хотод анх толилуулжээ.
1805 оны энэ өдөр Данийн үлгэрийн зохиолч Ханс Христиан Андерсен төржээ.
1860 оны энэ өдөр Францын зохиолч Эмиль Золя төржээ.
1868 оны энэ өдөр нэгдсэн Италийн анхны парламент Туринд хуралджээ.
1879 оны энэ өдөр Оросын хаан II Александрын амь насанд халдах оролдлого гарчээ. Террорист таван удаа буудсан ч нэг ч сум нь оноогүй аж.
1906 оны энэ өдөр Оросын эзэнт гүрний анхны Төрийн Думын сонгууль явагджээ.
1930 оны энэ өдөр Этиопын хатан хаан Зевдутийн учир битүүлэг үхлийн дараа Хайле Селассие эзэн хаанаар өргөмжлөгджээ.
1958 оны энэ өдөр АНУ-ын Техас мужид цагт 450км хурдтай хар салхи дэгджээ.
1963 оны энэ өдөр Аргентины усан цэргийн зэвсэгт хүчний бослого гарчээ.
1966 оны энэ өдөр ЗХУ-ын “Луна-10” хиймэл дагуул дэлхийд анх удаа Сарыг бүтэн тойрсон сансрын хөлөг болжээ.
1970 оны энэ өдөр Катар тусгаар тогтнолоо тунхаглажээ.
1976 оны энэ өдөр ханхүү Нородом Сианук Камбожийн тэрийн тэргүүнээс огцорч гэрийн хориод оржээ.
1982 оны энэ өдөр Фолклендийн арлын асуудлаас болж Англи-Аргентины зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ.
1986 оны энэ өдөр Афины ойролцоо Боинг 727 онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэрч дөрвөн хүн онгоцноос унаж нас барсан ч онгоц амжилттай газарджээ.
1989 оны энэ өдөр Палестины Үндэсний зөвлөлийн Төв хороо Ясир Арафатыг өөрийгөө тунхагласан Палестин улсын Ерөнхийлөгөөр сонгожээ.
2015 оны энэ өдөр Кени улсын Гариссын их сургуулийн коллеж руу террористууд дайрч 148 хүнийг алж, 79 хүнийг шархдуулжээ.