1461 оны энэ өдөр Улаан болон Цагаан сарнайн дайны (Английн Плантагенетийн удмын Ланкестерынхан болон Йоркынхан гэсэн хоёр салбарын хоорондох дайн) хамгийн цуст Таутоны тулалдаан тулалдаан болжээ
1638 оны энэ өдөр Шведийн протестант шашинтнууд Делавэрд (АНУ-ын муж) анхны европчуудын сууринг байгуулжээ.
1778 оны энэ өдөр Английн усан цэргийн ахмад Жеймс Кук Ванкуверт газардсан анхны европ хүн болжээ.
бүрэлджээ.
1795 оны энэ өдөр Людвиг ван Бетховен Вен хотод анхны тоглолтоо үзүүлжээ.
1848 оны энэ өдөр Германы хувьсгалын үеэр Берлинд либерал засгийн газар
1848 оны энэ өдөр Ниагрыг гол мөстсөний улмаас Ниагрын хүрхрээ 30 гаруй цаг зогсжээ.
1867 оны энэ өдөр Англид Канадыг байгуулах Умардамерикийн акт батлагджээ.
1879 оны энэ өдөр П.Чайковскийн “Евгений Онегин” дуурь анх тоглогджээ.
1886 оны энэ өдөр Вильгельм Стейниц анхны албан ёсны шатрын дэлхийн аварга болжээ.
1940 оны энэ өдөр Английн банк хуурамчаар үлдэхээс өндөр зэрэглэлээр хамгаалагдсан (цаасан дотор нимгэн төмөр утас гүйлгэсэн) анхны цаасан мөнгө гаргажээ.
1947 оны энэ өдөр Мадагаскарт тус улсын түүхэнд хамгийн том бослго гарчээ.
1955 оны энэ өдөр Оросын эрдэмтэн Ю.Кнорозов дэд эрдэмтний цол хамгаалах бүтээл нь Маяачуудын бичгийг тайлсан байжээ. Түүнд шууд ШУ-ны докторын цол олгожээ.
1973 оны энэ өдөр Америкийн цэргүүд Вьетнамаас бүрэн гарчээ.
1973 оны энэ өдөр Хятадын Сиань хотын орчмоос нутгийн оршин суугчид 2 мянган жилийн өмнө оршуулагдсан “Шавар армийг” (Цинь улсын эзэн хаантай цуг бунхалсан) олжээ.
1994 оны энэ өдөр ОХУ Байконур сансрын хөлгийн талбарыг Казахстан улсаас 20 жилээр түрээсэлжээ.
2004 оны энэ өдөр Болгар, Эстон, Латви, Румын, Словак, Словени улс НАТО-ийн бүрэн эрхт гишүүд болжээ.
2010 онд Москва хотын метронд террорист халдлага гарч 40 хүн нас баржээ.
2013 оны энэ өдөр Танзанийн нийслэл Дар эс Салам хотод 16 давхар байшин нурж 36 хүн нас барж олон арван хүн бэртэж гэмтжээ.