МЭӨ 37 оны энэ өдөр Ромын Сенат эзэн хаан Калигулад принцыпатыг (хаант засгийн тусгай эрх дарх) олгожээ.
364 оны энэ өдөр Ромын эзэнт гүрэн Баруун ба Зүүн Ром гэж хуваагджээ.(Ромын эзэн хаан Валентиниан Зүүн Ромыг өөрийн дүү Валентад удирдуулахаар даалгажээ)
1462 оны энэ өдөр Москвагийн Их вант улсыг Иван III удирдах болжээ.
1483 оны энэ өдөр Италийн алдарт зураач, архитекторч Рафаэль төржээ. (“Сикстинийн эх дагина”, Гэгээн Петрийн дугана,Ватиканы ордны зураг чимэглэл)
1801 оны энэ өдөр угаалгын машин бүтээжээ.
1801 оны энэ өдөр Неаполетаны хаант улс өөрийн эзэмшлийн Эльба арлыг Францад шилжүүлжээ.
1842 оны энэ өдөр Венийн найрал хөгжим анхны тоглолтоо хийжээ.
1845 оны энэ өдөр Мексик улс АНУ-тай дипломат харилцаагаа тасалжээ. (АНУ Техасыг өөрийн бүрэлдэхүүнд хавсаргасан явдал галтгаан нь болсон аж).
1891 оны энэ өдөр анхны хүндийн өргөлтийн дэлхийн аваргын тэмцээн болжээ.
1930 оны энэ өдөр Туркийн Константинодаль,Ангора хотууд нэрээ өөрчлөн Станбул, Анкара гэгэдэх болжээ.
1935 оны энэ өдөр Канадад ням гаригуудад радиосурталчилгаа чвуулахыг хорьжээ.
1939 оны энэ өдөр Генерал Франкогийн арми Мадридын эзэлжээ.
1940 оны энэ өдөр Америкийн эрдэмтэд ураны шинэ изотоп болох плутон-239 нээснийг мэгэджээ.
1943 оны энэ өдөр Оросын агуу хөгжмийн зохиолч Сергей Рахманинов нас баржээ.
1970 оны энэ өдөр Туркийн баруун хэсэгт газар хөдлөлт болж 1086 хүн нас барж, 1260 хүн гэмтжээ.
1986 оны энэ өдөр дуучин Леди Гага төржээ.
1991 оны энэ өдөр Орос улсад засгийн газрын захирамжийг үл харгалзан 100 мянган хүн Ельциныг дэмжинхээр жагсжээ. Москвад цэргүүд орсон аж.
1994 оны энэ өдөр Өмнөд Африкт тус улсын Үндэсний конгрессын хамгаалагчид Инката намын жагсагчид руу гал нээн хэдэн арван хүнийг алжээ.
1999 оны энэ өдөр сербийн хагас цэрэгийн болон цэргийн хүчнийхэн Избице тосгоны 146 косовогийн албанчуудыг хоморголон устгажээ.
2003 оны энэ өдөр Иракийн дайны үеэр АНУ-ын хоёр бөмбөгдөгч онгоц “найрсаг гал” нээж (цэргийн нэгтгэл өөрийнхөө эсвэл холбоотныхоо анги нэгтгэл рүү галлахыг хэлж буй) Британийн танкуудыг устгажээ.