1162 оны энэ өдөр I Фридрихийн удирдлага дор Барбаросууд Милан хотыг эзэлжээ.
1328 оны энэ өдөр Оросын Тверьд гарсан бослогыг дарсныхаа төлөө Москвагийн их ван Иван Калита Алтан ордны хаанаас Владимирын их ван цол хүртжээ.
1668 оны энэ өдөр Португалийн эрхшээлд байсан Бомбей (одоогийн Энэтхэгийн Мумбай) гүнж Екатерина Брагансскаягийн инжинд Английн мэдэлд шилжжээ.
1812 оны энэ өдөр Венесуэльд хүчтэй газар хөдлөлт болж Каракас хотын 90% хувь сүйрчээ.
1827 оны энэ өдөр агуу Людвиг ван Бетховен нас баржээ
1928 оны энэ өдөр хөгжмийн зохиолч Франц Шуберт цорын ганц тоглолтоо хийжээ.
1845 оны энэ өдөр шархны лентийг бүтээжээ.
1881 оны энэ өдөр Румын хаант улс болжээ
1920 оны энэ өдөр Агата Кристийн анхны роман хэвлэгджээ.
1934 оны энэ өдөр Их Британид жолооны шалгалт авдаг болжээ.
1938 оны энэ өдөр энгэсэг (пудр) бүтээжээ.
1944 оны энэ өдөр Зөвлөлтийн арми нутгаа чөлөөлсөөр улсынхаа хилийг давжээ.
1945 оны энэ өдөр АНУ-ыг арми Японы Ивозима арлыг эзэлжээ.
1953 оны энэ өдөр полиомиелит өвчний эсрэг вакциныг гаргажээ.
1956 оны энэ өдөр Дубнад Олон улсын нэгдсэн цөмийн судалгааны хүрээлэн байгуулах гэрээ батлагджээ.
1971 оны энэ өдөр Бангладешийн Бүгд найрамдах улс байгуулагджээ.
1982 оны энэ өдөр Канадад хуруу шилэнд үр суулгуулсан анхны ихэр хүүхдүүд төржээ.
1995 оны энэ өдөр Европын Холбооны долоон улсад хил дээр паспортын хяналтгүй зорчих Шенгений гэрээ үйлчилж эхэлжээ.
1996 оны энэ өдөр ОУ-ын Валютын сан түүхэндээ хамгийн том зээлийг (6,9 тэрбум доллар) ОХУ-д олгожээ.
2000 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путин сонгогджээ.