Их Британийн Манчестер хотод IQ–ийн тестээр орсон 12 охины төвшин бүхнийг гайхшруулаад байгаа ажээ. Энэтхэг гаралтай Раджгаури Павар охины төвшин суут физикчид Альберт Эйнштейн, Стивен Хокинг нарын үзүүлэлтээс өндөр байжээ. Английн Чешер мужид эцэг эхийн хамт амьдардаг бяцхан суут охины IQ-ийн төвшин 162 онод хүрчээ. Энэ нь том хүний үзүүлэх хамгийн дээд хэмжээ аж. Харин Альберт Эйнштейн болон Стивена Хокинг нарын IQ төвшин 160 оноотой байжээ. Оюуны чадамжийн төвшин нь 140 оноо үзүүлсэн хүмүүсийг суут ухаантнууд гэж тооцдог гэнэ. Раджгаури Павар охиныг оюуны өндөр чадамжтай хүмүүсийн цуглардаг Менсын Нийгэмлэгт элсэхийг санал болгожээ. Бяцхан суут уг саналыг хүлээн авсан үгүй нь одоогоор тодорхойгүй байна.