1666 оны энэ өдөр Канадад анхны хүн амын тооллого хийжээ. Тухайн үед Канадын хүн ам 3,0 сая байжээ.
1685 оны энэ өдөр Германы агуу хөгжмийн зохиолч Иоган Себастъян Бах төржээ.
1804 оны энэ өдөр Францад Наполеоны хуулийг баталжээ. Энэ өдөртөө Наполеоны зарлигаар Энгиенский ванг алсан явдал Францын эсрэг гурав дахь эвсэл байгуулагдахад(1805 онд) хүргэжээ.
1824 оны энэ өдөр Каирын бараг бүх түүхэн хэсэг устгагджээ.
1839 оны энэ өдөр хөгжмийн зохиолч Модест Петрович Мусоргский төржээ.
1846 оны энэ өдөр саксафон хөгжим бүтээгджээ.
1857 оны энэ өдөр Токиод газар хөдлөлтийн дараа гарсан түймрийн улмаас 107 мянган хүн нас баржээ.
1884 оны энэ өдөр Франц улс үйлдвэрчний эвлэлийг хууль ёсных болгожээ.
1898 оны энэ өдөр АНУ дайн зарлалгүйгээр Испанийн эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
1918 оны энэ өдөр Унгарт засгийн эрхийг коммунистууд авч Унгарын Бүгд найрамдах Зөвлөлт улс байгуулагдсаныг тунхаглажээ.
1923 оны энэ өдөр Парист Роже хэмээх эмч тамхи татах нь эрүүл мэндэд сайн бөгөөд никотин бактерийг устгах чанартай гэж мэдэгджээ.
1925 оны энэ өдөр АНУ-ын Теннесси мужид Дарвины онол нь хүний бий болсон тухай библийн сургаалтай зөрчилддөг хэмээн үзсэний үндсэн дээр бүх боловсролын байгууллагуудад тухайн онолыг заахыг хориглосон хууль батлагджээ.
1943 оны энэ өдөр Парист 67 жилийн өмнө нас барсан алдарт гэлэнмаа Катерина Ламбурын шарилыг ухаж гаргаж ирэхэд цогцос огт задарч илжрээгүй байжээ.
1943 оны энэ өдөр Гитлерийн амь насанд халдах оролдлого гарчээ. Түүний шинелийн халаасанд хийсэн хоёр мина дэлбэрээгүй байна.
1946 оны энэ өдөр Нью-Йорк хотод НҮБ-ын түр төв байр суурьшжээ.
1961 оны энэ өдөр Ливерпуль хотын “The Cavern Club”-ын тайзнаа “The Beatles” хамтлагийн анхны тоглолт болжээ.
1963 оны энэ өдөр алдарт Алькатрас шорон хаагджээ.
1984 оны энэ өдөр Японы тэнгист Зөвлөлтийн цөмийн шумбагч онгоц АНУ-ын агаарын халаг тээвэрлэгч усан онгоцтой мөргөлджээ.
1990 оны энэ өдөр Намиб тусгаар тогтнолоо тунхаглажээ.
1992 оны энэ өдөр Татарстанд явуулсан бүх нийтийн санал асуулгаар иргэдийн гуравны хоёр нь олон улсын эрх зүйн субъект бүхий бүрэн эрхт тусгаар улсын төлөө саналаа өгчээ.
1999 оны энэ өдөр Бертран Пикар, болон Брайн Жонс нар агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрсон анхны хүмүүс болжээ. (478 цаг аялсан)
2000 оны энэ өдөр Степанакертад Уулын Карабахын Ерөнхийлөгч Аркадий Гукасяны амь насыг хөнөөжээ.
2006 оны энэ өдөр Жек Дорси өөрийн бүтээсэн нийгмийн сүлжээний “Твиттер”-т эхний зурвасыг илгээжээ.
2014 оны энэ өдөр ОХУ-ын Холбооны Зөвлөл Крымийн хойгийг Оросын бүрэлдэхүүнд нэгдэх гэрээг соёрхон баталжээ.