Кенийн 60 гаруй настай, “F_MU1” гэдэг эмэгчин заан байгалийн жамаар амьсгал хураажээ. Африкийн аварга том буюу газар шүргэх урт соёотой сүүлчийн заануудын нэг нь энэ юм. Хөгшрөөд турж, эцсэн зааны зургийг амьсгал хураахаас нь өмнө авсан Британийн гэрэл зурагчин Уилл Беррард-Лукас түүнийг үнэхээр хатан хаан цолтой байхаар амьтан болохыг тэмдэглэсэн байна. Кенийн онгон байгалийг хамгаалах алба, Үндэсний Цаво хүрээлэнгийн захиргаатай хамтран эл хосгүй амьтны зургийг Уилл буулгасан аж.